Монгол Улс даяараа өвлийн цагийн хуваарьт шилжинэ


Өнөөдөр зуны цагийн хуваарийн сүүлчийн өдөр. Өнөө шөнийн 02.00 цагаас эхлэн Монгол Улс өвлийн цагийн хуваарьт шилжинэ. Стандарт, хэмжилзүйн газраас албан ёсоор мэдээлснээр есдүгээр сарын 23-ны баасан гаригаас есдүгээр сарын 24-ны бямба гаригт шилжих шөнө Монгол Улс даяараа өвлийн цагийн хуваарьт шилжих юм.