Ипотекийн зээл арилжааны банкуудын буруугаас болж зогсчээ


Орон сууцны найман хувийн хүүтэй зээл зогсоод багагүй хугацаа өнгөрсөн. Учир нь Монголбанк өнгөрөгч наймдугаар сард арилжааны банкуудад шалгалт хийж энэ хугацаанаас орон сууцны найман хувийн зээлийг түр зогсоогоод байгаа билээ. Шалгалтын явцад арилжааны банкууд ипотекийн зээлийн зориулалтаар Монголбанкнаас олгосон зээлийн эх үүсвэрээс өөр зориулалтаар ашигласан нь тогтоогджээ.

 

Өөрөөр хэлбэл арилжааны зарим банк дээрх эх үүсвэрээ өөр зээлд зарцуулжээ. Тиймээс зээлийн эх үүсвэрийг зориулалт бусаар ашигласан арилжааны банкуудад арга хэмжээ авах улмаар зөрчлүүд дээр дүгнэлт хийж байгаа аж. Үүний дараа "орон сууцны найман хувийн зээл үргэлжлэх болно" гэж албаны эх сурвалж мэдээллээ.