Оросын эмч нарын ачаар энэ эмэгтэй өндөр насандаа амжилттай төржээ. Тэрээр үр шилжүүлэн суулгуулжээ. Доминик хатагтай хүүхдээ төрүүлэхийн тулд Оросын эх баригчдыг итгэлтэй хэмээн сонгожээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө тэрээр жирэмсэлсэн ч хүүхдээ дутуу гаргачихжээ. Түүний нөхөр 60 настай Даниэль хоёр хамтдаа 25 жил хамтдаа амьдарч байгаа бөгөөд хүүхэд тун хайртай хос ажээ. Хүүхэд нь зулбасны дараа тэд эмчид ханджээ. Тэгээд Доминик хатагтайд үр жилжүүлэн суулгуулахыг тэд зөвшөөрсөн байна. Гэтэл Швейцарь болон Италид донорын үр шилжүүлэн суулгах хориотой тул тэд Оросыг сонгосон ажээ. Ингээд есөн сарын дараа тэд кесареваар Катерина хэмээх охинтой болжээ. – Бидэнд бүх цагаа Кэтринтэйгээ хамт өнгөрөөх сайхан байна. Бидний насныханд ийм боломж тэр болгон олдоод байхгүй. Харин бид одоо эрүүл саруул аз жаргалтай байна хэмээн залуу ээж аав хоёр ярьжээ.
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь