Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэрэгт яллагдагчаар татсантай холбогдуулан Ардчилсан хувьсгалын зүтгэлнүүд мэдээлэл хийлээ. Тэд Э.Бат-Үүлийг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлж, энэ нь цаашлаад ардчиллын эсрэг учруулж буй заналхийлэл гэж үзэж байгаагаа мэдэгдлээ. Ардчиллын үйл хэргийн төлөө Э.Бат-Үүлтэй хамтран зүтгэж явсан Д.Сосорбарам энэхүү хуралд оролцож байр сууриа илэрхийллээ. Тэрээр “С.Зоригийн аллагын цаана улс төрийн асар их оноо явдаг.
МАН энэ хэргийг илрүүлнэ гэж яриад л 2000 онд УИХ-д 72 суудал авч байсан. Тиймээс би Э.Бат-Үүлийг энэ удаа ч хэлмэгдүүлж байна. Тиймд ардчиллын төлөө зүтгэж явсан хүний амь насыг хамтран зүтгэгч нөхөртэй нь холбож хутгаж хаяхаар санаархаж байна. Энэ бол ард түмэн рүү шагайж байгаа буу гэдгийг хэлье. Өнөөдрийн өнгөн дээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ардчилал, хүний эрх, энэрэнгүй дээдлэх учиртай хүн сууж байгаа. Тэрийг л харъя. Ц.Элбэгдоржид төрийн тэргүүний хувьд хатуу шаардлага хүргүүлнэ. Юу болоод байгаа юм бэ гэж асууна” гэж ярьсан юм. Тэгвэл ардчиллын партизанууд ч Э.Бат-Үүлийг өмгөөлөх болно гэдгээ мэдэгдэж, энэ бол эрх баригч МАН-аас явуулж байгаа гүжир гүтгэлэг гэдгийг онцлов. Тэд ардчиллын удирдагчдыг ингэж намнадаг коммунист арга барил харагдаад байгааг хэлж байсан юм.
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ