Дээл, морь хоёроосоо салах “дургүй” С.Жавхлан гишүүний нууц машин


УИХ-ын гишүүн болох мөрөөдөл, зорилгодоо хүрсэн хойноо ч дээл, морь хоёроосоо салаагүй яваа МУГЖ С.Жавхлангийн нууц илэрчээ. Чуулганы танхимд заларсан хэнбугайг ч үндэсний дээл хувцсаараа гоёж, Монгол гэрт амьдрахыг уриалаад байгаа эрхэм гишүүн маань чамгүй өндөр үнэтэй шинэхэн машинаа нууж чадсангүй.

Сонгуулийн сурталчилгаанд явахдаа бараг л мориныхоо нуруун дээр “амьдарсан” гэх нь холгүй сүржигнэж байсан мань эр улс төрд хөл тавиад сэтгэл нь хоёрдсон бололтой. Сүүлийн үеийн загвартай ганган машинд гэр бүлийнхэнтэйгээ цуг тухлан яваа С.Жавхлан гишүүн зөвхөн төрийн ордонд ирэхдээ л морио унадаг нь батлагдлаа.

Нэлээд хэдэн жилийн өмнө дуучин эхнэрээ Монгол гэрт араг түшүүлэн байж төрүүлсэн “нууц”-аараа олныг алмайруулж байсан тэрбээр төд удалгүй тансаг хауст амьдардаг нь илэрсэн удаатай. Харин өнөөдөр төриийн түшээ болчихоод Монгол гэр, хүлэг морь, үндэсний дээл хувцаснаасаа салах “дургүй” гэдгээ бардам ярьдаг С.Жавхлан маань амьдралын шаардлагаар аргагүйн эрхэнд автомашин сонгожээ. Ямар авгай хүүхдээ сундлаад хотын замаар морьтойгоо давхиж явалтай нь биш, арга ч үгүй юмуу даа.

С.Цахиур

www.zone.mn