БНӨСУ-д “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний V ээлжийн мотобуудлагын батальоны ахлагч Ц.Зоригт, дэд ахлагч Б.Баярсайхан нар саяхан хүчжүүлсэн хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхдаа нялх хүүхэдтэй эмэгтэйг дээрэмдэхийг завдсан зэвсэгт этгээдийн үйлдлийг таслан зогсоосон байна.
Зэвсэгт хүчний жанжин штабын сайтад мэдээлснээр, дэд ахлагч Б.Баярсайхан “Биднээс холгүйхэн замын бутан дундаас гэнэт зэвсэгтэй этгээд гарч, хүүхэдтэйгээ хамт явсан эмэгтэйг дээрэмдэхийг завдсан. Үйлдлийг таслан зогсоохоор очтол гэмт этгээд зугтаж, бутан дотроос хоёр удаа гал нээсэн. Манай энхийг сахиулагчид энэ үед тухайн замаар явж байсан бусад иргэдийн аюулгүй байдалд анхаарч хамгаалалтад авсан. Орон нутгийн иргэд энэ явдлын дараа бидэнд талархсанаа илэрхийлэн баяр хүргэж байлаа” хэмээн ярьжээ.
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ