РОМ. /Xinhua/. Италийн төвийн нутагт 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болсны амиа алдсан хүмүүсийн тоо 291 болж нэмэгдлээ гэж тус улсын Иргэний хамгааллын ерөнхий газар өчигдөр орой мэдэгдлээ.
Тус улсын газар хөдлөлтөд хамгийн их өртсөн Аматриче хотод амиа алдсан хүмүүийн тоо 230 болж нэмэгдсэн бол Аккумоли болон Аркуата-дель-Тронто хотод тус бүр 11 болон 50 хүн амиа алджээ.
Аркуата-дель-Тронто хотод газар хөдлөлтийн улмаас гэмтэж бэртсэн нэгэн залуу эмнэлэгт нас барсан гэж албаны хүмүүс хэллээ.
181 хохирогчийн нэрсийн жагсаалтыг холбогдох албаны хүмүүс гаргасан байна. Тэдний хамгийн залуу нь 5 сартай бол хамгийн өндөр настай 93-тай ажээ. Румыны 6, Их Британийн 3, Испани, Канад болон Албанийн тус бүр нэг иргэн энэ гамшигт нэрвэгдэн амиа алдсан гэнэ.
Италийн төвийн бүс нутагт лхагва гарагаас хойш 1300 гаруй удаа газар хөдлөлтийн дараах түлхэлт, тэдгээрийн дотор 4.8 баллын хүчтэй түлхэлт мэдрэгджээ.
Орон гэргүй болсон 2500 орчим хүн майхан болон хорогдох байрнуудад хоног төөрүүлж байна.
montsame.mn
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ