Ойрын өдүүдэд орон сууцны найман хувийн зээл зогсох эс зогсох эсэх асуудал ихээхэн анхаарал татаж байна. Арга ч үгүй биз. Барилгын салбарын гол хөшүүрэг, залуу гэр бүлүүдийн байртай болох мөрөөдлийнх нь гол боломж болох ипотекийн зээлийг хэрэв зогсоох юм бол барилгын салбар тэр чигтээ дампуурч цаашлаад энэ салбараар амьдралаа залгуулдаг олон гэр бүлийн хоолыг нь булаан авсантай адил шийдвэр болох биз ээ.
Хэдий нөхцөл байдал хүндхэн байгаа ч гэлээ эдийн засгийн гол хөшүүрэг болох тус зээлийг зогсоох зүрх засгийн газарт үгүй нь лавтай. Гэхдээ улс төрийн хувьд хүндхэн бөгөөд амаргүй давааг туулах нь тодорхой. Сангийн сайд Б.Чойжилсүрэн "Ипотекийн зээлийг зогсоохгүй байх бүх талын арга хэмжээг Монголбанк, Сангийн яам, Засгийн газар хамтран судалж байна" хэмээн хэлсэн.
Барилгын салбарт өнгөрсөн хугацаанд “мөнгө хэвлэх” замаар 3 их наядын хөрөнгийг зарцуулсан байдаг. Тэгвэл Мэргэжлийн Засгийн газар "мөнгө хэвлэх" замаар бус гурван талын хамтарсан судалгааны эцэст өөр гарц гаргалгааг олж ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ" гэж мэдэгдээд буй. Ингэхдээ хоёр их наядын эх үүсвэрийг бий болгох шаардлагатай байгаа юм.
Эх сурвалж: Breakingnews.mn
16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа
Монгол Улс “COP17”-д “Тал хээрийн төлөвлөгөө”-гөө танилцуулна
Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод болгоно
Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй
Шатахуун, түлш, газрын тосны бүх бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөллөө
“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ
Монгол Улс АИ-92 шатахууны 11 хоногийн нөөцтэй байна