"Рио 2016" Марафон гүйлтийн мөнгөн медальт Этиоп улсын тамирчин Feyisa Lilesa ""Би Этиопод буцаж очвол Засгийн газар намайг алах болно"
Этиопийн Feyisa Lilesa марафон гүйлтийн тэмцээнд барианд орохдоо гараа "Х" хэлбэрээр толгой дээрээ өргөсөн нь олон хүний анхааралыг татжээ. Түүний энэхүү үйлдэл нь засгийн газраа эсэргүүцсэн үйлдэл бөгөөд Оромо омгийнхоо төлөө хийж буй үйлдэл юм байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас тус улсын Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн тариалангийн газар нутгийг дахин хуваарилах төлөвлөгөөг Оромо овгийнхон эсэргүүцсэн ба үүнээс болж сөргөлдөөн эхэлсэн гэнэ.
Этиоп нь дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг байсаар ирсэн ба сүүлийн арван жилийн дотор эрчимтэй үйлдвэржиж эхэлсэн байна. Гэсэн хэдий ч мал аж ахуй, газар тариалан гол амжиргаа нь болдог хүмүүсийн хувьд газрыг дахин хуваарилах нь эмзэг асуудал болоод байгаа юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлсэн эсэргүүцэлээс болж 1000 гаруй хүн амь насаа алдаад байгаа бөгөөд "Эх орноосоо урвасан" хэргээр олон хүнийг хөнөөсөн байна. Feyisa Lilesa-гийн энэхүү үйлдэл нь түүний амь насанд нь аюул учруулах магадлалтай учраас тэрээр цагаачлах хүсэлтэй байгаа гэнэ.
Түүний гэр бүл Этиопод байгаа бөгөөд тэрээр мөнгө төлж гэр бүлээ аваад АНУ-д очихоор сэлгэл шулууджээ. Оромо омгийн зарим нэг сайн тамирчдыг олимп руу явуулаагүй ба алдарт гүйгч Бекеле хүртэл шигшээ багаасаа хасагдсан гэнэ. Өмнөх олимпоос 3-4 алтан медаль авдаг Этиопууд энэ удаа ганцхан алтан меадль хүртсэн нь энэхүү ялгавартай байдлаас болж байгааг мэргэжилтэнүүд сануулжээ.
Zaluu.com
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ