“Монгол эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” сэдэвт сургалт, “Ази номхон далайн бүсийн орнуудын эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, насжилт” 8-р чуулганыг 2016 оны 08 сарын 18,19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Эрүүл мэндийн яамны “Б” танхимд зохион байгууллаа. Монгол улсад эрэгтэйчүүдийн нас баралтын түвшинг эмэгтэйчүүдтэй харьцуулахад нийгэм, биологи, сэтгэл зүйн онцлог, уламжлал болон хүүхэд, өсвөр үе, идэр насандаа хэвшүүлсэн амьдралын хэв маяг, зан үйлтэй холбоотойгоор өндөр байна.
Тухайлбал 2015 оны Эрүүл мэндийн статистикийн үзүүлэлтээс харахад:
Эрэгтэйчүүдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд:(10000 хүн амд)
-Амьсгалын тогтолцооны өвчин-1519.4
-Хоол боловсруулах тогтолцооны өвчин-903.6
-Шээс, бэлгийн тогтолцооны өвчин-367.8
-Зүрх, судасны тогтолцооны өвчин-735.5
-Гэмтэл, хордлого ба гадны шалтгаант бусад эмгэг
Эрэгтэйчүүдийн нас баралтынтэргүүлэх шалтгаанд:(10000 хүн амд)
-Зүрх, судасны тогтолцооны өвчин-22.1
-Хавдар-15.5 (элэг, ходоод, уушги, гуурсан хоолой, бүдүүн шулуун гэдэс)
-Гэмтэл, хордлого ба гадны шалтгаант бусад эмгэг-15.2
-Хоол боловсруулах тогтолцооны өвчин-4.8
-Амьсгалын тогтолцооны өвчин-2.4 орж байна.
Хүн амын нас баралтын түвшин 10000 эрэгтэй хүн амд 68.71, 10000 эмэгтэй хүн амд 43.23 ногдож байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.8, эрэгтэйчүүдийн хувьд 66.0, зөрүү нь 9.8 байгаа нь (дэлхийн дундаж түвшнээс 2.5 дахин их зөрүүтэй ) зүй ёсоор анхаарал татаж байна. Жилд 17 мянган хүн нас барж байгаагийн 70 хувь нь эрчүүд байна гэсэн судалгаа гарчээ.
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ