БНАСАУ-аас Лондонд суугаа Элчин сайдын орлогч Тэ Ен хо гэр бүлийн хамт Өмнөд Солонгост очиж, дүрвэгчийн статус авсан талаар “The Guardian” мэдээллэжээ. Энэхүү мэдээллийг Өмнөд Солонгосын Үндэсний нэгдлийн асуудал хариуцсан яам нотолсон байна. “Умард Солонгосын дипломат гэр бүлийн хамт Сөүлд ирсэн" гэж уг байгуулллагын төлөөлөгч тэмдэглээд, түүнийг гэр бүлийнхнийх нь хамт “төрийн хамгаалалтад” авч, дүрвэгчдийн статус олгосон гэжээ.
Өмнөд Солонгосын эрх баригчдын мэдээллэснээр, Умардын дипломат хүүхдийнхээ ирээдүйн төлөө тус улсын дэглэмээс зугтаасан бөгөөд түүний оргон зугтаасан нь Ким Чен Уны дэглэмийг үзэн ядаж, эсэргүүцсэнтэй холбоотой аж. Албаны хүн “Лондон хотод суугаа Умард Солонгосын элчин сайд Хен Хак Поны зөвлөх Тэ тус улсын дипломатууд дотроос хамгийн өндөр албан тушаал хашиж байсан" гэж мэдэгдсэн байна.
Умард Солонгосын дипломат оргон зугтаасан энэ мэдээлэл хэрвээ батлагдвал тус улсаас оргон зайлах гэсэн оролдлого улам ихсэх болно. Тус улсаас зугтсан хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа бөгөөд 15 хувиар өссөнийг Өмнөд Солонгосын хэвлэл тэмдэглэжээ. 2016 оны эхний улиралд Умард Солонгосоос нийт 814 хүн оргон зайлсан байна.
16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа
Монгол Улс “COP17”-д “Тал хээрийн төлөвлөгөө”-гөө танилцуулна
Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод болгоно
Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй
Шатахуун, түлш, газрын тосны бүх бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөллөө
“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ
Монгол Улс АИ-92 шатахууны 11 хоногийн нөөцтэй байна