Монгол Улсын гавьяат тамирчин Кёкүтэнхо Нямжавын Цэвэгням зодог тайлсан Озакэ Кайогийн “Томозума” дэвжээнд дагалдан багшаар ажиллаж байгаа аж. “Томозума” дэвжээ 11 бөх, гурван багштай, Японы 40 гаруй ийм сургуулиас дээгүүрт эрэмблэгддэг. Зодог тайлж багш болсноосоо хойш 20 гаруй кг жин хасчээ. Тэрээр япон эхнэртэй, гурван хүүхэдтэй. Тэдний хүүхдүүд монголоор ярьж чаддаггүй гэнэ. Кёкүтэнхо Нямжавын Цэвэгням “Би хүүхдүүддээ Монгол хэл заадаггүй . Гэхдээ намайг Монголоор ярихаар ойлгоод байх шиг байдаг ч Монголоор ярьдаггүй. Томыг нь Юүзүки, дундахыг нь Рэн, багыг Маяа гэдэг. Хүүхдүүдийн нэрийг эхнэр л өгсөн.
Утгачлавал жимс, цэцэг навчтай л холбоотой юм билээ. Харин гэр бүлийн хүнийг маань Кейдо гэдэг. Намайг Япон хүнтэй суусан болохоор олон хүн “Монгол бүсгүйтэй яагаад суусангүй вэ” гэж асуусан. Японд анх очиход Монгол эмэгтэйчүүд битгий хэл залуучууд нь ч ховор байсан. Тийм үед надтай хамгийн ойр байж тусалж, дэмжсэн хүн бол миний эхнэр юм. Монгол ёс заншлыг ч сурч, мэдэх гэж их хичээдэг нь мэдрэгддэг. Гэхдээ би заавал тэг, ингэ гэдэггүй. Одоогоор гэртээ хүүхдүүдээ хараад, хичээл, цэцэрлэгт нь хүргэж өгч, авдаг ажилтай. Анх танилцахад шүдний эмнэлэгт сувилагчаар ажилладаг байсан. Дундах хүүгээ бөх болгох бодолтой байгаа. Одоо жүдогийн дугуйланд явдаг. Ирээдүйд сүмогоор барилдуулахыг хүсч байна. Гэвч манай хүний сонирхол яаж эргэх бол гэж бодож байна” гэжээ.
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ