Гахай давраад гадаад гарахгүй, нохой давраад ном уншихгүй гэдэг. Гэтэл Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайдаар Н.Номтойбаяр ажиллахыг харах өдөр хөөрхий ард түмэнд ирдэг юм байна. Чухамдаа Н.Номтойбаяр УИХ-ын гишүүний суудлыг бөглөж суухдаа юу хийж ямар гавьяа байгуулсныг нь чөтгөр л мэдэх байх.
МАН ялалтаа тэмдэглэж байхдаа “Мэргэжлийн засгийн газар” байгуулна гэж хэлж байсан нь энэ байж. Өдийг хүртэл дэлхий дээр мэргэжлийн засгийн газар гэдэг үгийг Монголд анх МАН-ынхан гаргаад ирсэн нь энэ шүү дээ. Хэлсэн үгэндээ ороогдоод, хэтэрхий хичээснээсээ болоод сонирхогчийн засгийн газар байгуулсан юм биш байгаа.
Гуравхан сарын өмнө эрхэм сайд Н.Номтойбаяр гуай УИХ дах МАН-ын бүлгийн дэд дарга байхдаа ийнхүү хэлж байсан юм.
Тэрбээр УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд “Дэмжих нь зүйтэй” хэмээн үзлээ гэж мэдээлэл хийж байсан.
Эл төсөлд Ерөнхий сайдаас гадна Гадаад хэргийн сайд, Хууль зүйн сайд, Сангийн сайдыг УИХ-аас томилж, бусад сайд нарыг гаднаас томилохоор заасан юм. Мөн хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдах Засгийн газрыг байгуулахаас эхлүүлэн мөрдөхөөр заасан.
Ингээд МАН-ын байгуулсан “Мэргэжлийн засгийн газар” давхар дээлтэй 8 сайдтай ажиллахаар болж байна. Ард иргэдийн ой санамж маш тод. Нэгэн цагт ардын нам ялалт авчирсан хар машинаа шатааж, давхар дээлийг эсэргүүцэн жагсаал хүртэл зохион байгуулж байсан. Гэтэл өнөөдөр өөрсдөө давхар дээлээ нөмөрч, хар машинаа үнсэж явна.
Улс төрийн арвин туршлагатай, сайд дарга хийгээд явчих олон гишүүнтэй ардын нам энэ удаад яагаад Н.Номтойбаярыг сайдаар томилов. Намдаа хамгийн их хандив өгч мөнгөөр тэтгэдэг залуухан улс төрчөө, мэдлэг боловсролоор нь бус хэтэвчний зузаанаар нь сонгож сайдын суудалд залсан бололтой. Залуу улс төрчдөөр цусаа сэлбэж гарч ирлээ. Залуухан хүмүүсийн толгой сийрэг учраас эх орноо хөгжүүлэх ажлыг үзүүлээд өгнө хэмээн ам гарч байсан ардын намд итгэл хүлээлгэсэн иргэдийн сэтгэл рүү ус цацах нь үүгээр эхэлж байна.
Монголчууд бид ниргэсэн хойно нь хашгирч сурсан хүмүүс. Насаараа хулхидуулж ирсэн намдаа энэ удаад бас л далаараа тавиулж байх нь энэ. Сайн нэртэй улс төрч их хуралд байдаггүй. Гэхдээ Н.Номтойбаяр шиг муу нэртэй залууг гүйцэх хүн бас л ховор. С.Баярцогт оффшор данс, С.Ганбаатар хуурамч диплом гээд бүгд нэг нэг овоглох зүйлтэй байтал. Н.Номтойбаяр гуай бол хутаг эргүүлэгч, хүүхэн хүчиндэгч, хүн дарамтлагч гээд тоочоод барашгүй асуудалтай хүн гэж хэвлэлээр хангалттай шуугисан. Ерөнхийдөө бол ихэнх хүмүүс түүнийг төрд байх хүн биш гэж үздэг. Төлөвшиж амжаагүй шилжилтийн насны хүүхэд хэрэг тарьж, түүнийгээ мөнгөөр халхалж, дипломат хувцсаар биеэ чимж явна. Ийм залуу Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайдаар ажиллана гэж төсөөлөхөөр энэ яамны эмгэнэл нүдэнд харагдах мэт.
Эх сурвалж: Amgilt.com
“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ
Монгол Улс АИ-92 шатахууны 11 хоногийн нөөцтэй байна
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр гурван хүн хэвтэн эмчлүүлж байна
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-65 см нэмэгдсэн байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд
Н.Учрал: Бүсийн чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцална