Дэд сайдад санаархагчид МАН-ын үүдийг сахиж байна


Мэргэжлийн засгийн газар 13 яам, 16 сайд, 13 дэд сайдтай үйл ажиллагаагаа явуулахаар болсон билээ. Тэгвэл 16 сайдын дөрөв нь ашиг сонирхолын зөрчилтэй гэсэн үндэслэлээр нэр нь буцаагдаж, үлдсэн 11 сайд ямар нэгэн маргаангүй хэмээн сайдын тамгаа гардаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Улмаар дахин өөр дөрвөн шинэ хүнийг хоосорсон сайдын суудалд дэвшүүлсэн ч бас л олноо “Цагаан шонхор”-ын Т.Энхтайван хэмээн алдаршсан рекетчин эрхэм засгийн газар луу нэвтрэх тасалбарыг авч чадсангүй үүднээс нь нулимстай буцав. Түүний оронд Эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй П.Ганхүүд боломж олгож Засгийн газрын ордонд тухлах хүндтэй үүргийг хүлээлгэсэн. Харин үлдсэн гурван нэр дэвшигчийг арилгасан сонгино шиг цэвэр хэмээн үзэж Засгийн газраар аялах тасалбарыг ногоон гэрлээр олгосон билээ. Ингээд МАН-ын “Мэргэжлийн” хэмээх тодотголтой засгийн газар нэлээдгүй шуугиан дэгдээн байж бүрдэн ажилдаа орохоор болоод байсан. Улмаар сайдууд өөрсдийн цүнхний бариулууддаа эхнээс нь яамандаа ажил санал болгоод эхэлсэн сурагтай. Тэгвэл хоёрхон жилийн өмнө давхар дээлийг эсэргүүцэж, дэд сайдыг хэнд ч хэрэггүй алба, цомхотгох ёстой хэмээн байр сууриа илэрхийлж, Чингисийн талбайд улс төрийн акц хийж байсан МАН-ынхан эргээд ийнхүү давхар дээл нөмөрч, дэд сайдын суудалд суух гэж улайрч байгаа нөхдүүдээ томилох ажилдаа ханцуй шамлан оржээ. Мөн дэд сайдад суух гэсэн горилготой нөхдүүдийн нэрс ч эхнээсээ тодроод эхэлсэн бололтой.

  • Сангийн дэд сайдад МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, 
  • Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга асан З.Мэндсайхан, Гадаад харилцааны дэд сайдад “Мөнхийн үсэг” компанийн ерөнхий захирал Б.Батцэцэг, мөн Х.Булгантуяа,
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдад Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны /НАМЗХ/ –ны дэд ерөнхийлөгч З.Мэндсайхан, Б.Мөнгөнчимэг,
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдад Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга асан Д.Мөрөн, Монголын Оюутны холбооны ерөнхийлөгч Н.Удаанжаргал,
  • Батлан хамгаалахын дэд сайдад Батлан хамгаалахын дэд сайд асан Н.Эрдэнэбаатар, 
  • Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд асан Б.Мөнхбаатар,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад УИХ-ын гишүүн асан X.Бадамсүрэн, УИХ-ын гишүүн асан,
  • Түлш эрчим хүчний сайд асан Д.Зоригт,
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Г.Өнөрбаяр, С.Оюунбилэг, Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд асан Ж.Сауле,
  • Зам тээврийн дэд сайдад УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх Б.Цогтгэрэл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдад МАН-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга Г.Ганбаяр, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх асан Я.Төмөрбаатар,
  • Барилга, хот байгуулалтын дэд сайдад “Алтай констракшн” захирал Х.Бат-Эрдэнэ, Б.Амарсанаа,
  • Эрчим хүчний дэд сайдад НАМЗХ-ны гишүүн н.Аубакер, УИХ -ын гишүүн асан А.Тлейхан,
  • Эрүүл мэндийн дэд сайдад Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга асан Ц. Ганхүү, УИХ-ын гишүүн асан Д.Очирбат нарын нэрс одоогоор таамаг маягаар бичигдэж байна.

МАН-ын удирдлагууд үүдэндээ хоосон аяга таваг тачигнуулан сууж байгаа эдгээр нөхдүүдийг хоолтой буцаах уу? Хоосон буцаах уу? Гэдэг нь нэг их удахгүй шийдэгдэх болно. Сонирхуулахад МАН дэд сайдад санаархсан эрхмүүдийн нэрс олширсон учраас хооронд өрсөлдүүлж сонгохоор болсон хэмээх сураг дуулдаад байгаа билээ.

 

Эх сурвалж:Breakingnews.mn