Хан-Уул дүүргийн Чингисийн өргөн чөлөө буюу 120 мянгатын автобусны буудлын хойно байрлах 2.2 га газрыг 2011 онд Нийслэлийн төлөвлөлтөөр барилгажилтад оруулахаар төлөвлөж байсан ч оршин суугчид эсэргүүцэж, 2012 онд шүүхийн шийдвэр оршин суугчдын талд гарч байсан. Энэ газар дээр өнөөдөр ногоон байгууламж, усан оргилуур, хүрхрээ, дугуйн болон тэшүүрийн зам, хүүхдийн тоглоомын талбай бүхий “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт болов.
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын захиалгаар “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнг “Монгол тохь” ХХК гүйцэтгэжээ. Цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулахад бут сөөг, эмийн ургамал тарьж хад чулуу ашиглан байгалийн тогтоц харуулсан хэсгийг шинээр хийсэн байна. Цаашид “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнд худалдаа үйлчилгээний газар, өндөр хурдны интернэт, дүүргийн хүндэт иргэдийг алдаршуулах алдарын самбар хийхээр төлөвлөжээ.
Э.ЭГШИГЛЭН








Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ