УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хууль бусаар машинаа ачуулсан иргэдийн төлбөрийг эргүүлэн төлүүлэхийн төлөө ажиллана гэдгээ мэдэгдлээ.
Машин ачих төлбөрийг хууль бусаар тогтоож 9230 жолоочийг 647 сая төгрөгөөр хохироосон Засаг даргын захирамжийг хууль бус хэмээн үзэж шүүхэд хандаад байсан. Харин уг захирамжийг Дээд шүүхээс хууль бус гэж үзсэн байна.
Машин ачих нь зөв боловч Э.Бат-Үүл ЦЕГ-ын даргын эрхийг булаан авч, машин ачих төлбөрийг хууль бусаар тогтоолгож 9230 жолоочийг 647 сая төгрөгөөр хохироосон 2013 оны А/769 захирамжийг нь Дээд шүүхээс хууль бус гэж үзлээ. 2013-2014 онд машинаа ачуулахдаа хууль бусаар тогтоосон төлбөр төлсөн иргэд төлбөрөө эргүүлэн авах боломж нээгдэж байна. Баримтаа хадгалсан иргэд эргэлзээгүйгээр мөнгөө авна. Хохирсон иргэдийг төлбөрийг 100 хувь эргүүлж төлүүлэхийн төлөө явна, үнэхээр боломжгүй болвол дээрх мөнгийг нийгэмд тустай зүйлд зарцуулах ёстой” хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ