Алибаба группын үндэслэгч Жэк Ма-гийн илтгэл эхэллээ


Жэк Ма-гийн энэхүү уулзалтад, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хөрөнгө оруулагч Д.Дагвадорж,  Үндэсний хөрөнгө оруулалтын банкны дэд ерөнхийлөгч Б.Баярсайхан, эдийн засагч Р.Амаржаргал болон монголын салбартаа тэргүүлэгч 300 гаруй залуус цуглаад байна. Тэрээр илтгэлийнхээ эхэнд  “Би та бүхэнтэй монгол хэлээр ярихыг хүсч байна. Хэзээ нэгэн цагт тэгэх болно. Би Монгол улсад хоёрдах удаагаа ирж байна. Энэ улс агуу түүхтэй улс. Мөн дэлхийн хоёр том зах зээлийн дунд оршдог их онцлогтой улс юм” гэлээ. Мөн тэрээр сониуч зантай байхыг залуучуудад  уриаллаа.