Шөнөөр хуралдаж голдуу давхар дээлтэй сайд нар томилсон МАН-ынхан ирэх долоо хоногт зарим агентлагийн дарга нарыг томилохоор тохироогоо хийгээд эхэлжээ.
Хил хамгаалах ерөнхий газрын даргад хошууч, генерал А.Баатарцогт, Ц.Сэргэлэн гэсэн тэтгэврийн хөгшчүүлийг сойж байгаа дуулдана. А.Баатарцогт өмнө нь Хил хамгаалах ерөнхий газрын даргаар ажиллаж байсан бөгөөд С.Баярын хүн гэдгээрээ ОХУ-ын Эрхүү хотод Ерөнхий консулаар томилогдож байгаад ирсэн. Түүнийг энэ удаа ч С.Баяр зүтгүүлж байгаа аж. Тэрбээр контрбандын хэрэгт холбогдож байсан, даргын сэнтийгээс бууж үзээгүй генерал юм байна.

Ц.Сэргэлэн генералын хувьд гадаадад мөрийтэй тоглоом сайн тоглодог гэдгээрээ салбарынхандаа сайн танигджээ. ХХЕГ-ын даргаар ажиллаж цол, зэргээ хүртчихсэн өндөр настнуудыг МАН-ынхан ийнхүү зүтгүүлж байгаа нь албан тушаалын наймаагаа хэрэгжүүлж байна уу гэлтэй.
Гааль, татварыг салгах болсноор Гаалийн ерөнхий газрын даргад Б. Винтов, н.Гантуг нарын нэрийг зүтгүүлж байгаа талаар эх сурвалжууд хэлж буй талаар өмнө нь бид мэдээллэсэн. Б.Винтов нь Дорнод аймаг дахь Гаалийн газрын даргад өмнө нь ажиллаж байсан бөгөөд түүнийг өөрийнхөө сонгуульд сайн ажилласан гэдгээр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Т.Бадамжунай нар зүтгүүлж буй.
н.Гантугийн хувьд өмнө нь Хотын Гаалийн газрын даргаар ажиллаж байсан. Түүнийг Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй зүтгүүлж байгаа аж. Харин Татварын ерөнхий газрын даргад Лувсандашийн Зоригт намынхаа бодлогын зөвлөлийн дэмжлэгтэйгээр зүтгэж байна. Тэрбээр өмнө нь Татварын ерөнхий газрын даргаар ажилласан байсан бөгөөд өдгөө 60 хүрч буй.

М.Зоригтын өрсөлдөгчөөр Төрийн өмчийн хорооны даргаар 4 сар, Татварын ерөнхий газрын даргаар 3 сар "дадлагжиж" ажилласан н.Заяабал гэгчийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар зүтгүүлж байгаа мэдээлэл байгаа юм. Ер нь мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн мөрийн хөтөлбөрөөсөө анхнаасаа хазайж эхэлсэн МАН голчлон хөгшин бурихчуулыг сайд, агентлагийн даргад зүтгүүлж байгаа нь намдаа хэрхэн мөнгө цуглуулж хандивлах вэ гэдэгт гаршсан тэтгэврийнхнээ илүүтэй дэмжиж байна гэж хардагдахаар байна.
Эх сурвалж: Medee.mn
ЗГ: Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах асуудлыг хэлэлцэнэ
Туул гол дээгүүрх Зайсангийн баруун талын гүүрний хучилт хийнэ
Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км урт авто зам ашиглалтад орлоо
“Үхэр, тугал зарна” гэх зарын дагуу холбогдож, 10 сая төгрөг залилуулжээ
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж, гэмтээжээ
Орон нутгийн замын хураамжийг ₮10,000 болгосныг ЦУЦЛАХ өргөдөл санаачилжээ
5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан, 16.9 тэрбум төгрөгийн ажлыг хууль бусаар давуу байдал олгосон гэх Т.Даваадалайгийн хэргийг прокурорт шилжүүлжээ