БНТУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас дараах хэвлэлийн мэдээлэл гаргажээ. Мэдээлэлд, "Долоодугаар сарын 15-ны өдрийн орой Туркийн Зэвсэгт хүчинд үүрлэсэн бүлэглэл Анкара, Истанбул гэх Туркийн зарим хотуудад төрийн эргэлт хийхээр завдсан талаар дурдаад халдлагыг зохион байгуулсан террорист бүлэглэлийн эсрэг ажиллагаагаар 6038 цэрэг, 100 цагдаа, 755 шүүгч, прокурор болон 650 энгийн иргэн бүхий 7543 хүн баривчлагдсан гэж онцолжээ.
Мөн мэдээлэлд "Сөрөг ажиллагаа одоо ч үргэлжилж байна. Халдлагын улмаас тус улсын 60 цагдаа, 3 цэрэг, 145 энгийн иргэн бүхий 208 хүн харамсалтайгаар амиа алдаж, ойролцоогоор 1491 хүн шархадсан байна. Төрийн байгууллагыг тус бүлэглэлээс ангижруулах ажиллагааны хүрээнд Дотоодын цэргийн яаманд харьяалагддаг цагдаа болон бусад хууль сахиулах албаны 8777 ажилтан, 2745 шүүгч болон прокурорууд баривчлагдсан байна. Төрийн эргэлт хийхээр завдсан 8 хүн нисдэг тэрэг хулгайлж Грек улс руу оргон зугтсан. Сэжигтнүүд болон нисдэг тэргийг буцаан авчрахаар шаардлагатай ажлыг хийж байна.
Төрийн эргэлт хийх оролдлогыг Фетхуллах Гүлэний Террорист Бүлэглэл (ФГТБ) зохион байгуулсан юм. Туркийн Засгийн газар энэхүү террорист бүлэглэл болон толгойлогч Фетхуллах Гүлэний далд санааг бүх холбоотон, түнш нартаа илчлэн харуулсаар ирсэн. Төрийн эргэлт хийх гэсэн энэхүү оролдлого нь ФТГБ-ын аюул заналыг харуулсан гэмт хэргийн шинж чанартай үйл явдал юм. Турк Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Туркийн Үндэсний их хурал болон Засгийн газар нь ард түмэнтэйгээ хамт төрийн эргэлтийг дарж, ардчилсан эрх зүйт төрийнхөө талд зогслоо. Террористуудад хуулийн дагуу зохих шийтгэлийг нь оногдуулах болно" гэжээ.
ЗГ: Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах асуудлыг хэлэлцэнэ
Туул гол дээгүүрх Зайсангийн баруун талын гүүрний хучилт хийнэ
Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км урт авто зам ашиглалтад орлоо
“Үхэр, тугал зарна” гэх зарын дагуу холбогдож, 10 сая төгрөг залилуулжээ
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж, гэмтээжээ
Орон нутгийн замын хураамжийг ₮10,000 болгосныг ЦУЦЛАХ өргөдөл санаачилжээ
5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан, 16.9 тэрбум төгрөгийн ажлыг хууль бусаар давуу байдал олгосон гэх Т.Даваадалайгийн хэргийг прокурорт шилжүүлжээ