Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт хаалттай үргэлжилж байна. Нэгдүгээр нэгдсэн хуралдаанаар, “Түншлэлийн 20 жил: Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ тодорхойлох нь” сэдвээр хэлэлцэх бол, хоёрдугаар нэгдсэн хуралдаанаар “АСЕМ-ын түншлэлийг хөгжүүлэх өргөн уялдаа холбоо” сэдвийн дор хуралдаж, хүндэт төлөөлөгчид үдээс хойш "Нүүдэлчдийн баяр наадам"-ыг үзэж сонирхохоор төлөвлөжээ.
Уг чуулганы хүрээнд, 80 гаруй уулзалт төлөвлөгдсөн бөгөөд Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 30 гаруй хэлэлцээ хийнэ. АСЕМ-ын гишүүн орнуудын өөр хоорондоо хийдэг хоёр талын уулзалт нь АСЕМ-ын нэгэн чухал үйл ажиллагаа юм. Хоёр талын болон олон талын уулзалтаар улс орнууд холбогдох асуудлуудыг хөндөж, хэлэлцэн тохиролцон, шийдэлд хүрдэг. Энэ удаагийн уулзалтаар Мъянмар-Голланд, Европын холбоо-Япон, Өмнөд Солонгос-Лаос, Япон-Герман, Сингапур-Швед зэрэг улс орнууд Шангри-Ла, "Чингисийн хүрээ", АСЕМ виллаж-д хоёр талын уулзалт товлоод байна.Дээрх уулзалтууд хаалттай байх ба АСЕМ-ын ажлын албанаас тухай бүрт нь мэдээлэл өгөх аж.
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ