Коби Брайнтын мэдэгдэл шуугиан тарьж байна


Лос Анжелес Лэйкерс багийн супер од Коби Брайнт зодог тайлаад удаагүй байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Коби Брайнт Инстаграм хуудсаараа дамжуулан нэгэн мэдэгдэл хийлээ.
 
Тэрбээр тун удахгүй гурав дахь хүүхдээ өлгийдөн авахаар болсон баяртай мэдээгээ олон сая фэнүүдтэйгээ хуваалцжээ. Коби Брайнт хоёр охинтой бөгөөд шинээр мэндлэх хүүхэд нь мөн охин юм байна. Коби маань ийнхүү гурван охины аав болохоор болжээ.