Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Өнөө жилийн наадмын өнгө Арын сайхан хангай нутгийнх байлаа. Энэ нутгаас буюу нэг бөхийн дэвжээнээс Монгол Улсын аварга, арслан цолтнууд төрсөн үнэхээр азтай ховорхон завшаан байлаа.
Өчигдөр Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн түрүү бөхөөр Архангай аймгийн Хашаат сумын харьяат Чимэдрэгзэнгийн Санжаадамба 10 даван түрүүлж аварга цолтон боллоо. Архангай аймгийн Эрдэнэбулган харьяат Ринченбямбын Пүрэвдагва үзүүрлэж Улсын Арслан боллоо. Ийнхүү Ч.Санжаадамба аварга олон жил хүлээлгэсэн бөх сонирхогчдын хүлээлтийг тайлж, гантай газар газар бороо оруулж, гандуу газар цэцэг ургуулах шиг гавьяа тарилаа.
Гайхалтай гэхээс өөр юу хэлэх вэ дээ. Нэг нутгаас, нэг бөхийн дэвжээнээс хоёр хүчтэн наадмын үзүүр түрүүнд үлдэнэ гэж хэн тааж, хэн мэдэх билээ. Үнэндээ бөхийн таавар эвдсэн таашгүй барилдаан байлаа гэж хэлнэ. Ийнхүү Арын сайхан хангай нутгийнхан адтай бас одтой наадлаа.
Яг өнөөдөр 11 цагт буюу хотын дарга С.Батболд шинэ аварга Ч.Санжаадамбыг хүлээн авч, мөн Тоёото корпорацийн зүгээс Ланд 200 маркийн автаомашиныг Чингисийн талбайд гардуулж өглөө. Шинэхэн аварга Ч.Санжаадамбын сэтгэгдлийг сонсоход “Маш их баярлалаа. Монгол түмний заяа буян түшиж намайг ийм сайхан цолонд хүргэлээ. Энэ жил бэлтгэл сайн байлаа. Цаашид та бүхнийхээ итгэлийг алдахгүй сайн барилдах болно” гэлээ.
Дашрамд сонирхуулахад Архангай аймгийн "Бөхбилэгт" дэвжээний Ерөнхийлөгчөөр нутгаасаа сонгогдсон гишүүн Ж.Мөнхбат сонгогдон ажиллаж эхэлсэн байна.
Туул гол дээгүүрх Зайсангийн баруун талын гүүрний хучилт хийнэ
Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км урт авто зам ашиглалтад орлоо
“Үхэр, тугал зарна” гэх зарын дагуу холбогдож, 10 сая төгрөг залилуулжээ
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж, гэмтээжээ
Орон нутгийн замын хураамжийг ₮10,000 болгосныг ЦУЦЛАХ өргөдөл санаачилжээ
5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан, 16.9 тэрбум төгрөгийн ажлыг хууль бусаар давуу байдал олгосон гэх Т.Даваадалайгийн хэргийг прокурорт шилжүүлжээ
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь