Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт өнгөрсөн баярын өдрүүдэд буюу долдугаар сарын 10, 11, 12-нд зам тээврийн ослын 568 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 30 бүртгэгдэж, дөрвөн хүний амь нас хохирч 53 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 12, явган зорчигч 2, Зам тээврийн осолд 1 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 5, сургуулийн насны 1 хүүхэд байсан байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 89 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэн ажилласан гэж ЗЦГ-аас мэдээлж байна.
Тухайлбал: БЗД-ийн нутаг Дүнжингаравын урд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Г нь T.Cresta маркийн Д жолоочтой авто машинтай мөргөлдөж, мөн зогсож байсан Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн А жолоочтой автобусыг мөргөсний улмаас зорчигч 22 настай эмэгтэй З, 25 настай эмэгтэй Л, 09 сартай эрэгтэй Д нарын 3 хүний амь нас хохирч 1 хүүхэд, 3 том хүн гэмтсэн.
Тухайлбал: Архангай аймгийн Их тамир сумаас баруун хойш 10 км-т Эрдэнэтолгой сум Таван тээг гэх газар асфальтан замд Б жолоочтой Skoda Felicia маркийн авто машин онхолдож, зорчигч 62 настай эмэгтэй Ч-ийн амь нас хохирсон.
Налайх дүүргийн 014-р ангийн зүүн замд асфальтан замд H.Accent маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 57 настай эмэгтэй Н-ийг дайрч амь насыг нь хохирсон.
Өнгөрсөн он буюу 2015 оны 07 дугаар сарын 10, 11, 12-ны баярын өдрүүдэд нийт 997 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 934 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 36 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 57 хүн хүнд хөнгөн гэмтэж байсан байна. Зам тээврийн осолд 6 хүүхэд өртөж байсан ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 172 жолоочийг саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн. Хөдөө орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас 13 хүн амь нас хохирч байсан тоон мэдээ байна.
Туул гол дээгүүрх Зайсангийн баруун талын гүүрний хучилт хийнэ
Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км урт авто зам ашиглалтад орлоо
“Үхэр, тугал зарна” гэх зарын дагуу холбогдож, 10 сая төгрөг залилуулжээ
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж, гэмтээжээ
Орон нутгийн замын хураамжийг ₮10,000 болгосныг ЦУЦЛАХ өргөдөл санаачилжээ
5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан, 16.9 тэрбум төгрөгийн ажлыг хууль бусаар давуу байдал олгосон гэх Т.Даваадалайгийн хэргийг прокурорт шилжүүлжээ
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь