УИХ-ын анхдугаар чуулганыг маргааш хуралдуулах нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн УИХ-ын дарга З.Энхболд мэдээллэв. УИХ-ын тухай хуулийн дагуу Ерөнхийлөгч анхдугаар чуулганыг зарлахдаа УИХ-ын сонгуульд суудал авсан намуудтай зөвшилцөх ёстой. Гэвч зөвшилцөх ажил өнөөг хүртэл хийгээгүй байгаа тул маргааш анхдугаар чуулган хийх нь зохимжгүй хэмээн үзээд, Үндсэн хуулийн цэц болон Ерөнхийлөгчид хандсанаа онцоллоо. Тэрбээр “Сонгуультай холбоотой дөрвөн төрлийн зөрчлийг нягтлах хэрэгтэй байна.
Нэгдүгээрт, долоо хоногийн өмнө МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нарын төрийн төрийн албан тушаалыг зарж, 60 тэрбум төгрөг босгох замаар УИХ-ын сонгуульд оролцох тухай бичлэгийг хуулийн байгууллагад өгсөн. Гэвч шалгасангүй. Энэ бол сонгуультай шууд холбогдож байгаа үйл явдал тул нэн даруй шалгах ёстой.
Хоёрдугаарт, Хан-Уул дүүргийн 55 дугаар хороонд саналын хуудас илүү гарсан. Өөрөөр хэлбэл, хар машинд уншигдсан саналын хуудсын тоо 623 байна. Гэтэл хар машинаас гаргаж ирж тоолсон саналын хуудас 720 болсон байна. Үүн дээр явуулын хайрцгаар авсан саналын тоог нэмэхэд 234 саналаар зөрж байна. Үүнийг шалгах ёстой.
Гуравдугаарт, санал авах өдөр Баян-Өлгий, Баянхонгор, Хэнтий зэрэг аймагт саналын хуудас дууссан. Гэтэл эдгээр аймгууд канондсон буюу хувилсан хуудсаар санал авсан байна. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 99.3, 84.10, 84.14 заалтыг зөрчсөн байна. Тиймээс хувилсан саналын хуудсуудыг хасаж тооцох ёстой.
Дөрөвдүгээрт, Сонгуулийн өмнөхөн Баянхонгор, Хөвсгөл, Увс зэрэг аймагт 18 мянган сонгогч шилжиж очсон байна. Хуулийн дагуу бол иргэн шилжиж бүртгүүлэхдээ өөрийн биеэр очих ёстой. Гэтэл эдгээр итгэмжлэхээр бүртгэсэн нь хууль зөрчиж байна” гэж тодотгосон юм.
Мөн тэрээр “Дээрх зөрчлүүдийг СЕХ, УБСЕГ, хуулийн байгууллагууд нягтлан шалгах хэрэгтэй. Үүний дараа сонгогдсон гишүүд тангараг өргөх нь зөв. Бид шударга сонгуулийг эсэргүүцэхгүй. Монголын ард түмний саналыг хүндэтгэнэ. Гэхдээ Монголын төр хуулийн дагуу байгуулагдах хэрэгтэй. МАН-ынхан олон хууль зөрччихөөд гишүүн болно гэх нь тохиромжгүй.
Сонгуульд хэн хэний төлөө санал өгсөн нь нууц, бусад нь ил байх ёстой. Гэтэл СЕХ Хан-Уул дүүргээс бусад дүүргийн саналын хариуг надад өгсөнгүй. Тиймээс одоо Хууль зүйн байнгын хороо хуралдуулж, зөрчлүүдийг шалгуулах талаар хуулийн байгууллагуудад үүрэг өгнө” хэмээв.

Мэдээлэл хийснийхээ дараа УИХ-ын дарга З.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Наадам, АСЕМ гээд чухал үйл ажиллагаанууд удахгүй болох гэж байна. Ийм үед төрийн ажил ингэж удаашрах нь улсын эрх ашигт хэр нийцэх вэ?
-Төр байгуулахыг бид ерөөсөө эсэргүүцээгүй. Ном журмынхаа дагуу байгуулагд л гэж байгаа юм. Бид хар машины дүнд огт эргэлзээгүй. Гэтэл яагаад 234 саналын хуудас хар машин руу илүү оров гэдэгт эргэлзэж байгаа. Бид АСЕМ-аас болж хууль зөрчиж, төрөө байгуулж болохгүй. Хууль бусаар төр байгуулагдах аюул байгаа учраас анхааруулж байгаа юм. Дээр нь анхдугаар чуулган зарлахдаа зөвшөөгүй явдал бол маш том хуулийн зөрчил.
-Таны намын шаардлагыг биелүүлэхгүйгээр анхдугаар чуулган хуралдах боломжтой юу?
-Ер нь Үндсэн хуулийн хуулийн цэц ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгох байх гэж бид найдаж байна. Хуулийн шаардлага биелэгдээгүй байна. Хууль бус УИХ бүрдэх нөхцөл байдал үүсчихээд байна. Дөрвөн жилийн өмнө бид ирцээ бүрдүүлээд, хурлаа хийсэн. Гэтэл МАН-ын гишүүд орж ирээгүйгээс болоод бид дөрвөн жил хууль бус гэж цоллуулсан. Одоо бүр ноцтой УИХ болох гээд байна.
-Хар машин илүү санал оруулах ажлыг хэн хийх боломжтой бэ, АН-ын зүгээс энэ асуудалд хэнийг хардаж байна вэ?
-Улсын бүртгэлийнхэн энэ ажлыг хариуцаж хийсэн. Ер нь нэг саналаар зөрөх ёсгүй. Тийм учраас Улсын бүртгэлийнхнийг бид хардаж байна. Ажлаа зөв хийгээд явах ёстой. Ийм алдаа гарч байгааг харсаар байж, залруулах чиг үүрэгтэй СЕХ бас ажлаа хийсэнгүй.

-Хуулбарласан цаасаар санал өгсөн нь СЕХ-ны буруу гэсэн үг үү?
-СЕХ-ны буруу болж таарч байна. Яагаад гэвэл бүх тойрогт сонгогчдын 90 хувьтай тэнцэх саналын хуудсыг хүргүүлсэн гэж СЕХ бидэнд мэдэгдсэн. Гэтэл нэг ч тойрог дээр 100 хувийн ирц бүрдээгүй. Тийм байтал саналын хуудас дутах учиргүй. Тэгэхээр СЕХ тухайлсан тойргуудад хэдэн саналын хуудас хүргүүлснийг шалгах шаардлага үүсэж байна.
-Хуулбарласан саналын хуудсаар санал өгч болохгүй, хуулиа зөрчинө гэдэг мэдэгдлээ яагаад санал хураалтын өдөр хийгээгүй юм бэ?
-СЕХ хуулийнхаа энэ заалтыг мэдэж байгаа. Мэдэж байгаа мөртлөө хийсэн л байгаа юм. Бид санал хураалтын өдөр хуулбарласан саналын хуудлсаар санал өгүүлж болохгүй гэдгийг хэлж байсан. Гишүүд тус тусын тойрог дээр ажилллаад завгүй ч байсан. Хуулбарласан гэдгийг нь Д.Ганбат гишүүн нотлож байгаа. Одоогоор СЕХ үүнийгээ хүлээн зөвшөөрөөгүй байна. Ер нь төрийн байгууллагууд хуулийнхаа дагуу сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах учиртай. Хууль зөрчиж, нэг намын хүчээр олонхи болох гээд байгаа бол онцгүй л байгаа юм. Хуулийнхаа дагуу л олонх болоод явах хэрэгтэй.
-АН нийт сонгогчдын хэдэн хувийн саналыг авсан бэ?
-Нийт сонгогчдын 45 хувийн саналыг АН авсан байна.
-АН-аас хүргүүлж буй шаардлагын хүрээнд ямар өөрчлөлтүүд явагдах бэ?
-Дахин санал хураалтууд явагдана. Царцаан дээр дахин санал хураалт явуулахаас өөр арга байхгүй. Ягаад гэвэл, Улаанбаатар хотын “Вива Сити” хорооллынхон Баянхонгорт, Хурдын байрныхан Увс аймагт очоод, сонгогчдын саналыг өөрчилчихөөд байна. Бусад зөрчлийг хуулийн дагуу шалгах хэрэгтэй.
Эх сурвалж: Medee.mn
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа