“Боловсрол суваг” телевизийн дэлгэцнээ албан ёсны эхртэйгээр гарч буй “Яг түүн шиг” шоуны хагас шигшээ тоглолт өчигдөр /2015.07.03/ болж өндөрлөлөө. Уг шоуны хагас шигшээ тоглолтын шилдэг оролцогчоор дуучин Б.Маралжингоо Германы дуурийн алдарт дуучин Diana Damrau-г тун чадварлаг дууриаж, шүүгчдээс өндөр үнэлгээ авч чадсан юм.Дуучин Б.Маралжингоо анх удаа дуурийн ари дуулсан байгаагаа хэлж байв.
Тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Намайг өнөөдрийг хүртэл дэмжиж, үнэлж, дотроос минь асааж гэрэлтүүлэн хэчнээн хүнд байсан ч даваад гарах урмыг өгсөн та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Сонгодог дуурийн урлаг өөрөө тэнгэрлэг, хэчнээн тустай урлаг болохыг харж биширч байснаас өөрийн бие, дуу хоолойгоор ингэж мэдэрч байсангүй. Монголын минь энэ урлагт нас биеэ зориулж яваа бүх уран бүтээлчдийг чин сэтгэлийн гүнээс хүндэтгэн биширч байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Харин “Яг түүн шиг” шоуны хагас шигшээ тоглолтын үеэр хамгийн бага оноотой хоёр оролцогч болох загвар өмсөгч С.Сарнай 204, жүжигчин Н.Мөнхсоёл 214 оноотойгоор шоунаас хасагдлаа. Дашрамд дуулгахад өнгөрөгч долоо хоногийн шоуны оролцогчдын дүр хувиргалтыг ОХУ-д зохион байгуулагдсан “Один в Один” шоуны туршлагатай нүүр хувиргагчид хийж гүйцэтгэсэн байна. Уг шоуны шүүгчдийн хувьд “Оролцогчдын нүүр хувиргалтыг маш адилхан дууриалгасан байна” гэсэн үнэлгээг өгч байлаа. “Яг түүн шиг” шоуны шилдгийн шилдэг оролцогч тодрох мөч энэ сарын 10-нд болох бөгөөд энэ удаа шоуг зохион байгуулагчдын зүгээс оролцогчид өөрийн хүссэн алдартны дүрд хувирах боломжийг олгож байгаа ажээ.
Б.БАТ
Шоуны оролцогчид дараах дүрд хувирсан.
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа