УИХ-ын ээлжит сонгуульд ялагдал хүлээгээд буй Х.Баттулга үндсэрхэг үзэлтэй нэгэн гэдгээ ил тод тунхагладаг. Тэрбээр нэгэнтээ, "100 чухал сэдэв" нэвтрүүлгээр хэрвээ нарийн царигтай төмөр зам барих аваас хятадууд түүгээр цэргээ оруулж ирэн монголчуудыг эзлэх болно хэмээн иргэдээ айлгаад авсан удаатай. Бүр түүгээр зогсохгүй Хятадын төрийн тэргүүн манай улсад албан ёсны айлчлал хийх өдөр хүндэтгэлийн чуулганд гишүүдээс ганцаараа очоогүй байдаг.
Тэгвэл эх оронч гишүүний нэгэн үйлдэл цахим сүлжээнд шүүмжлэл дагуулж байна. Учир нь тэрбээр утсаар ярьж явсан хятад иргэний араас даган бичлэг хийж, "Яагаад хятадаар яриад байгаа юм бэ" хэмээн загнасан бичлэгээ "Гэртээ харих замд... Бид хаана амьдраад байнаа!!!" гэсэн тайлбартайгаар өөрийн фэйсбүүк хуудастаа нийтэлсэн байна. Энэ талаар түүний дэмжигчид дараах байдлаар дургүйцлээ илэрхийлжээ.
Oyungerel Baasankhuu: Таныг гэртээ харих замд зүгээр утсаар яриад явж байгаа хүн лай болоод байна уу? Ардчилсан Монгол улсад гадаадаар яриад явах хориотой байдаг юм уу? АН-н гишүүн ээ!
Үндсэрхэг үзлээ буруугаар илэрхийлээд байхаар энэ улс чинь яаж хөгжих юм бэ? Бид хаана амьдраад байнаа!!! гэв үү??? Таны энэ утгагүй үйлдлийг харахад ХОЙД СОЛОНГОС юм бишүү!!!
Би Япон улсад, улсаа төлөөлөн ажиллаж амьдардаг. Өдийг хүртэл олон нийтийн газар битгий хэл, хотын захиргаанд ч намайг гадаадаар ярьлаа гэж эвгүй харсан харсан хүн байхгүй.
D Yanjintseren Jenny: Энэ одоо эх оронч үзэл үү. Хятад гэлтгүй Харь нутагт амьдарч байгаа Монголчууд гэж бас байна. Гадаадад амьдарч байгаа бидэнд гадныхан ийм зан гаргадаггүй л байхгүй юу. Яс юман дээрээ, гүнруугаа орохоор Хятадуудаас сурах юм ихтэй, үлгэр жишээ ард түмэн. Тэр Эрээний нүдэнд нь зөвхөн мөнгө л харагддаг, хүн чанараа мөнгө, ашиг хонжоогоор сольсон юмаар бүхэл бүтэн гүрнийг битгий дүгнэ л гэж хэлье даа. Одоо ингэж бичлээ гээд эх орноосоо урвасан, Монгол Улсын паспорттой, гадаадын иргэн болохвийдээ. Гэхдээ үнэн. Тэгээ л иймэрхүү юман дээр худлаа цээжээ дэлдсэн өгөр зан гаргана. Энэ чинь тэгээд эх оронч үзэл үү. БИТГИЙ ТЭНЭГТЭЭЧ ЭЭ. Бүхнийг биеийн хүч, бяр чадал, сагсуу зангаар шийддэг байсан цаг ард хоцорсоон. Жоохон өөр талаас нь хардаг болоосой. Бичлэгийн төгсгөлд нь Яагаад Хятадаар яриад байгаан гэнэ үү. Өрөвдүүлэх тактик гэдэг шиг Олон нийтийн сэтгэл зүйг ийм юмаар өдөөж, хатгаж байгаа нь үнэхээр башир арга байна даа зайлуул.
Munkhzul Byambasuren: Хятадаар хараал урсгаж яваа энэ ямаан омогтой хүн Монголын газар шороог хамгийн хоцрогдсон бүдүүлэг хортой технологиор бузарлаж, монголчуудыг дээрэмдэж, дээрэлхэж, өдрөөс өдөрт өрөөр боомилж байгаа хятад хүмүүсийн нэг биш байгаасай гэж найдацгаая.
Batulzii Hero: Энэ хятад эхлээд монгол орчуулагч эмэгтэй зодсон!!!!! Энэ тайлбараа бичих хэрэгтэй
Erdene Baatar Ochir: Та арай ингэж болохгүй ээ! Наад хүн чинь ямар ажлаар яагаад Монголд явж байгааг би мэдэхгүй. Гэхдээ тантай биш утсаар Хятадаар ярьсных нь төлөө та хүний эрхэнд халдаж болохгүй. Ийм өчүүхэн байх хэрэггүй.
Доржоо Мянгаа: БИ БАС ХЯТАДАД МОНГОЛООР ЯРИАЛ ГУДАМЖААР НЬ АЛХАЖ Л БАЙДАГ Ш ДЭЭ... ИНГЭДЭГ ХЯТАД ХАРААГҮЙ Л ЮМ БАЙНА...
Эх сурвалж: Jirgee.mn