Мөрийн хөтөлбөртөө “мэргэжил”-ийн Засгийн газрыг бүрдүүлэхээ амласан МАН-ынхан шинэхэн Засгийн газрын бүрэлдэхүүнээ ямар өнгөөр зурж, албан тушаалын бялуугаа хэрхэн хуваах нь эрхгүй анхаарал татна.
Сөрөг хүчин байхдаа хүчтэй сөрж зогссон шигээ “давхар дээл”-нээс татгалзаж чадах аваас албан тушаалын бялууг хүртэгсэд нь тойргоос гадуур үлдэгсэд байх нь гарцаагүй. Улс, эх орны маань ирэх дөрвөн жилийн хувь заяаг долоо дахь удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд “Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө” уриатай оролцож, үнэмлэхүй ялалт байгуулсан Монгол ардын нам зурна.
Гэхдээ тэд ажлаа эхлүүлэхээс өмнө юу, юунаас урьтаж Засгийн газрын бүрэлдэхүүнд орж, ажиллах нөхдийг тодруулж, хуулийн хугацаандаа багтан өргөн мэдүүлэх учиртай. Нөгөөтэйгүүр мөрийн хөтөлбөртөө “мэргэжил”-ийн Засгийн газрыг бүрдүүлэхийг эрхэмлэж, амлалт өгсөн МАН-ыг шинэхэн Засгийн газрын бүрэлдэхүүнээ ямар өнгөөр зурж, албан тушаалын бялуугаа хэрхэн хуваах нь эрхгүй анхаарал татаж байна.
Хэдхэн хоногийн дараа бүрэн эрх нь дуусгавар болох гэж байгаа энэ удаагийн парламентад сөрөг хүчин байхдаа хүчтэй сөрж зогссон шигээ “давхар дээл”-ээс татгалзаж чадах аваас албан тушаалын бялууг хүртэгсэд нь тойргоос гадуур үлдэгсэд байх нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, тус намын хүчтэй удирдагчдын нэг, ясны улстөрч гэгддэг С.Баяраас авахуулаад Ё.Отгонбаяр, Д.Дэмбэрэл, Су.Батболд, Ж.Цолмон, Ц.Цэнгэл гэх мэтчилэн тойргоос гадуур үлдэгсэд албан тушаал горилох нь ойлгомжтой. Тэгээд ч шинэ Засгийн газрын бүтцийн урьдчилсан таамгаар бол 11-13 яам, дэд сайдтай, бодлогын дөрвөн яам нь давхар дээлтэй байж болох ба бусад нь дан дээлтэй байх хувилбар яригдаж байгаа аж. Харин Засгийн газрын бүрэлдэхүүнээ хэрхэн бүрдүүлэх нь одоохондоо таамаг төдий байгаа юм. Гэхдээ Сангийн яам, Гадаад хэргийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хууль зүйн яам, Батлан хамгаалах яам зэрэг таван яамыг УИХ-ын гишүүнээр сонгогдсон улстөрчид толгойлох магадлал өндөр байна.
Үнэндээ шинээр байгуулагдах Засгийн газрын тэргүүн хэн болох вэ гэдгээс илүү шинэ УИХ-ын дарга нь хэн байх нь сонирхол татаж байгаа нь лавтай. Ялсан намын дарга Ерөнхий сайд болж, Засгийн газраа удирдах нь тодорхой. Тиймээс дараагийн Ерөнхий сайд М.Энхболд гэдэг нь ч ойлгомжтой.
Түүнчлэн УИХ-ын 76 суудлын 65-ыг нь өөрийн болгосон энэхүү намд УИХ-ын дарга болох чадал, чансаатай олон хүн бий. Тэдний дундаас долоон удаа парламентад сонгогдсон Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарын нэр шинэ УИХ-ын таамагт дээгүүр дуулдаж байна. Тэдэнтэй эн зэрэгцэн, туршлагатай парламентч гэгддэг Н.Энхболдын нэр ч сонсогдоно билээ.
Тэгвэл МАН-ын генсек Ж.Мөнхбатыг УИХ-ын дэд дарга болгох магадлал өндөр байгаа аж. Түүнээс гадна Ерөнхий сайд асан Сү.Батболд ч УИХ-ын дэд дарга болох хувилбар байж болох юм. Энэ хувилбар нь У.Хүрэлсүх Ерөнхий сайд болж магадгүй гэдэгтэй адил ч, төдийлөн баталгаатай биш. Өөр нэг хувилбараар Хууль зүйн сайдад Ц.Нямдоржийн нэр дээгүүрт яваа сурагтай. Сангийн сайдад Ж.Эрдэнэбат, Ч.Улаан нарын нэр ч яригдаад эхэлжээ. Тэд өмнө нь Сангийн сайдаар ажиллаж байсан туршлагатай улстөрчид.
Тэгвэл тойргоос гадуур үлдэгсэд албан тушаалын бялуу хүртэх нь ойлгомжтой ч яг хэн, хэн нь ямар албан тушаалд очих нь эргэлзээтэй, тодорхойгүй байгаа юм. Гэсэн ч улстөрчдийн дунд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамыг Ё.Отгонбаяр, Эрүүл мэнд, спортын сайдад Ж.Цолмон зэрэг нөхдүүдийг томилж магадгүй талаарх бор шувуу хэдийнэ нисээд эхэлжээ. Тэр ч битгий хэл, дараагийн Ерөнхий сайд С.Баяр ч байх магадлалтайг онцолж байна. Харин шинэхэн хотын даргад Су.Батболдыг томилохоор болжээ. Хотын дарга болох магадлал өндөр байсан Ц.Сандуйг НИТХ-ын даргын албан тушаалд “залах” шийдвэрт хүрсэн сурагтай. Ямартай ч энэ мэтчилэн МАН-ынхан албан тушаалын бялуугаа хуваагаад эхэлжээ. Гэхдээ яг хэн ямар албан тушаалд очиж, бялуунаас зүсэм хүртэх нь энэ долоо хоногт тодорхой болох юм.
Эх сурвалж: Politk.mn
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа