Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар УИХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг 2016 оны долдугаар сарын 5-ны өдрийн 11:00 цагт товлон зарласан. Анхдугаар чуулганд түр үнэмлэхээ авсан 76 хүн хүрэлцэн ирэх ёстой. Чуулганаар шинэ гишүүд тангараг өргөж бүрэн эрхээ баталгаажуулах юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэх дээ "Наадмаас өмнө, ирэх долоо хоногтоо багтаад УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарыг томилох ажлыг шийдэх хэрэгтэй. Одоо бид ажилдаа хурдан орж, төр засгийн ажилд хийдэл гаргахгүй ажиллах ёстой. Мөн энэ долоодугаар сардаа багтаад УИХ-ын болон Засгийн газрын зохион байгуулалтын ажил дуусах ёстой. Наймдугаар сарын 1-н гэхэд УИХ, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ үйл ажиллагаандаа орсон байх хэрэгтэй. Энэ чиглэлээр Ерөнхийлөгчийн зүгээс онцгой анхаарч ажиллах болно гэв.
Юуны түрүүнд буюу ирэх долоо хоногт УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа томилох шаардлагатайг Ерөнхийлөгч онцлосон билээ.
Шинэ Засгийн газрын урьдчилсан таамаг
Засгийн газрын бүтцийн УРЬДЧИЛСАН таамгаар бол 11-13 яам, дэд сайдтай, 4 бодлогын яам нь давхар дээл бусад нь дан байх хувилбар мөн яригдаж байгаа аж.
УИХ-ын даргад - М.Энхболд/Н.Энхболд
Ерөнхий сайд -У.Хүрэлсүх/М.Энхболд







Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам - Ё.Отгонбаяр

Зам, тээврийн яам - Л.Энх-Амгалан

Уул уурхайн яам - Ц.Даваасүрэн

Эрчим хүчний яам - А.Тлейхан

Эрүүл мэнд, спортын яам - Ж:Цолмон

Одоогоор Аж үйлдвэрийн яам, Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуйн яамдуудын сайдаар хэн суух нь тодорхойгүй байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар МАН яамдын тоог нэлээд цөөрүүлэх сурагтай байгаа гэнэ. Ингэснээр тэд нийлүүлсэн яамд дээр асуудал хариуцсан дэд сайд нарын суудал гаргаж ирэх сурагтай.
Энэ удаагийн сонгуульд Ардын Нам залуучуудыг зоригтойгоор дэвшүүлж тэд амжилттай сонгогдож чадсан. Тиймээс ч залуучууддаа итгэл хүлээлгэн нийгэмд хаягдаад буй залуучуудын асуудал эрхэлсэн тусгай яам хүртэл байгуулах тухай яригдаж байна. Хэрвээ залуучуудын асуудал эрхэлсэн яам байгуулбал Г.Тэмүүлэн, Б.Баттүшиг, Л.Оюун-Эрдэнэ нарын нэр яригдаж байгаа юм.
Түүнчлэн хэрэв МАН яамдуудыг багасгаж улмаар дэд сайдын албан тушаалыг эргэн гаргаж ирвэл үүндээ түлхүү залуусын төлөөллөө сонгох төлөвтэй байгааг эх сурвалжуудонцлон хэлж байна.
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ