“Монголын алт” буюу МАК группийн Ерөнхийлөгч Нямтайшир эрхэм ганц охиндоо ажлаа хүлээлгэн өгчээ. Монголын толгой баячуудын нэг түүний хувийн амьдрал, бизнес ямагт олны анхаарлыг татаж байдаг ч нууцлаг хэвээр оршсоор ирсэн билээ. Монголын нүүрсний 40 хувийг “атгадаг” сүйхээтэй эрийг сониуч нөхөд “Б.Нямтайшир Монголын Алт Корпорацийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Дарга бөгөөд Ерөнхийлөгч. Тэрээр өмнө нь Үндэсний Аюулгүй байдлын Ерөнхий газар, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Засгийн Газрын Барилга угсралтын компанийн Гадаад Эдийн Засгийн хамтын ажиллагааны газарт ажиллаж байсан бөгөөд ОХУ-ын Санкт Петербургийн Уул Уурхайн дээд сургуулийг төгссөн. 1993 онд Монголын Алт Компанийг үүсгэн байгуулсан бөгөөд одоо тус компани монгол улсын хэмжээнд 70 гаруй үнэт болон үнэт бус металл, нүүрс, газрын тос барилгын материал, ашигт малтмалын уул уурхайн болон хайгуулын лиценз эзэмшиж үүгээрээ үндэсний хэмжээнд хамгийн олон талт уул уурхайн үйл ажиллагаа хэрэгжүүлэгч байгууллага болж чадсан” хэмээн танилцуулгаас нь өөрөөр бараг мэдэхгүй.
Тэгвэл энэ нууцлаг эрхмийн охин Н.Цэлмүүн найзууддаа ийм нэгэн сониныг дуулгажээ. "Өнөөдөр миний хувьд томоохон үйл явдал тохиож байгаа тул та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо. Эцэг эх маань 23 жилийн уйгагүй их хөдөлмөрөө надад итгэл найдвар агуулж удирдуулахаар аав маань өнөөдөр ажлаа албан ёсоор шилжүүлж байна. Өнөөдөр би олон МАКчуудын ирээдүйг хариуцлагатай хариуцахаас гадна, урдаа байгаа том төслүүдээ урагшлуулах үүрэг хүлээж байна. Сүүлийн 4 жил эдийн засгийн уналттай үед МАК компани оршин тогтнолын төлөөх тэмцлийн хажуугаар нийтдээ 1.5 тэр бум ам.долларын төсөл хэрэгжүүлж байна. Эдгээр төслүүд ажлын байр бие болгохоос гадна, улсын төсөвт, Монгол Улсын хөгжилд чухал хувь нэмэр оруулах болно! Би хичээнээ! Хамтдаа хөгжицгөөе залуусаа! Монголын томоохон компанийн хамгийн залуу эмэгтэй СEO болсондоо баяртай байна!" гэсэн байна.
PHOTONEWS.MN
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа