Баянхонгор аймгийн 9 дүгээр тойрогт нэр дэвшсэн Х.Баттулга дөнгөж сая нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, өргөдлөө өгчээ.
Сонгуулийн өмнө, Бүртгэл стасистикийн газраас сонгуультай холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөний мэдээллийг танилцуулсан бөгөөд улсын хэмжээнд дөрвөн аймаг руу тодруулбал, Архангай аймаг руу 1341, Баянхонгор руу 2260, Увс руу 3300, Хөвсгөл руу 2985 сонгогч Улаанбаатараас шилжсэнийг хэлж байна.
Тэрээр цааш нь “2016 оны сонгууль болж өнгөрлөө. МАН үнэмлэхүй ялалт байгууллаа. Төрийн эргэлт шахуу юм боллоо. Их мөнгө тараасан. Энэ мөнгө хаанаас гарч ирснийг шалгах хэрэгтэй. Сонгуулийн хуулинд мөнгө өгсөнийг илрүүлбэл 20 дахин нугалж өгөхөөр заасан байдаг. Өнөөдөр тэгэхэд юу болж байна. Увс аймагт гэхэд 3500 орчим царцаа очсон гэж байгаа. Монголын төрийг 44 жил удирдсан Цэдэнбалын дараагаар Увсаас төрсөн Ерөнхий сайд Алтанхуяг унаж байх жишээтэй. Нөгөө хүн нь юу хийсэн юм бэ. За бас Сүхбаатар аймгийг хар. Найман жил Засаг дарга хийсэн Батсуурь ямар их ажил хийлээ. Тэгэхэд Улаан гэж уяач яллаа. Хэнтий аймгийн Засаг дарга мөн л их юм хийсэн хүн, Хэнтийчүүд бүгд мэднэ. Тэгэхэд 29 настай хүүхэд зүгээр гэртээ сууж байгаад гарчихлаа. Манай Баянхонгор аймгийг ч хар. Сүүлийн жилүүдэд Засаг дарга, УИХ-ын гишүүн хамтран ажилласан байхад хоёр туйпуу өргөөгүй хүн очоод гарчихаж байна. Хуулинд шилжин нүүлгэлтийг сонгогчдын тоо мэдэгдэхүйц хөдөлгөөнд оруулахаар бол хууль бусаар төрийг авсан гэж үзнэ гэсэн заалт байдаг. Өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хаана байна вэ. Бид сонгуулиар төрийн эргэлт болгож байна гэдгийг л илрүүлэхээр явж байна” гэдгээ мэдэгдсэн юм.
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа