Энэ удаагийн УИХ-ын сонгуульд урд хожид байгаагүй их дуулиан шуугиан дагуулсан. Тэр тусмаа эмэгтэйчүүдийн квотыг дэмжихээр олон бүсгүй өрсөлдсөн. Харин тэдний хамгийн хамгийнаар тодроод байсан МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн П.Анужин, бие даан нэр дэвшсэн М.Нарантуяа буюу Нара нар олны харцыг эрхгүй өөрсөд дээрээ фокусласан.
П.Анужингийн хувьд хоёр ч айл гэрийн амьдрал үймүүлсэн, одоо бие давхар, таван жил эр хүнтэй хамт амьдраагүй гэсэн атлаа хэний хүүхдийг тээв, Баатарын гэргий Ундралтай хэрэлдэж буй бичлэг нь ил задарсан гэх мэт тэрбээр өглөө босоод ирэх бүрт сенсаацийн эзэн болчихсон сэрдэг байсан гэхэд хилсдэхгүй. Харин Нарагийн тухайд өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн бүх нийтийн анхаарлын төвд орж, бие даан нэр дэвшихээ тунхаглан олны харцыг эрхгүй өөрөө дээрээ фокусласан. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал дээр “тоглолт” хийлээ, Ганбуушд “далаараа” тавиуллаа, сурталчилгааны мөнгөгүй болоод хүүгийнхээ хадгаламжаас зарцууллаа зэрэг мэдээллүүд үргэлж дагаастай байлаа. Тэднийг ирэх дөрвөн жил парламентийн гишүүнэээр сонгож эмэгтэй гишүүдийн тоог нэмэгдүүлнэ гэж харж хүлээж байсан хүмүүс олон. Гэвч цуутай хүүхэн хуримгүй гэдэг шиг цуутай хүүхнүүд суудалгүй хоцорч нэн тэргүүнд улсаа биш гэрээ төвхнүүлээд ир гэж ард түмэн шийдлээ.
Э.Нашка
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа