-ГАДНЫ СОЁЛЫГ МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙГАА ХЭНБУГАЙГ Ч ДЭМЖИХГҮЙ-
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд бие дааж 69 хүн нэр дэвшсэнээс ганцаараа ялалт байгуулсан хүн бол МУГЖ, дуучин С.Жавхлан. Үнэтэй машин бус үхэр тэрэг хөлөглөж, морь унаж давхисаар сурталчилгааны хоногуудаа дуусгасан. Иргэд эхнээсээ л С.Жавхланд сайн хандлагатай байгааг хүмүүс ярьж байв. Тиймдээ ч тэрээр 10 мянга хол давсан хүний саналаар УИХ-д сонгогдсон биз ээ.
“Их хурлын гишүүн гэдэг энэ эрхэм нандин суудал миний хувьд сандал суудал, эрх ямба гэхээсээ илүү хамгийн өндөр хариуцлагатай алтан манаанд гарч байгаа харуулын ажил шиг санагддаг” хэмээн ярьж байсан түүний мөрийн хөтөлбөрийг сонирхъё.
Тэрбээр халамж үйлчилгээний салбарт хөгшдийн тэтгэвэр, хүүхдийн халамжийн мөнгө, хүний асрамжид байдаг хүмүүсийн мөнгө зэрэгт хатуу хяналт тавьж, эзэнд нь ачаалал чирэгдэлгүй цаг хугацаанд нь хүргэх үйлчилгээ бий болгохыг зорино гэжээ.
Үндэсний бахархлыг сэргээж, өв их соёлыг хамгаалж, Монгол хүний омогшлыг түгээж, иргэн бүр хүн бүрийн үнэ цэнэтэй тогтвортой амьдралын төлөө зүтгэх юм байна. Мөн Монгол Улсын иргэний даатгалын тогтолцоог бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлэхийн төлөө зүтгэж, хүнээ эхлээд үнэлж сурах талаар УИХ-д дуугарч эхлэхээр төлөвлөжээ.
С.Жавхлан урлагийн хүн. Тэр ч утгаараа төрийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн монгол язгуур урлагийг хөгжүүлэх, таниулах тал дээр санал санаачлагатай ажиллах юм байна. Монголын язгуур урлагийг Монголын эртний үнэ цэнэтэй зүйл хэмээн Үндсэн хуулиар хамгаалуулах тухайд хуулийн заалт оруулах ажээ.
Урлаг бол урлах, сэтгэх, хийх, бүтээх гэсэн дөрвөн амин шинж чанараас бүтдэг. Урлагийн салшгүй нэг хэсэг бол бидний өв их соёл хувцас юм. Тиймээс энэ тал дээр ч анхаарч ажиллах юм байна. Мөн гадны соёлыг Монгол улсад үйлдвэрлэж байгаа хэн нэгнийг дэмжихгүй гэдгээ хэлжээ. Тэрбээр Монгол их өв соёлоо түгээн дэлгэрүүлэх их хүсэл санаачлагатай хэн хүнтэй нэгдэн ажиллахаа илэрхийлсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: Medee.mn
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй