УИХ-ын ээлжит сонгуулийн урьдчилсан дүн өнөөдөр зарласан. СЕХ-ны мэдээлснээр энэ удаад МАН 65, АН 9, МАХН 1 суудал авсан бол бие даагч нэг сонгогдоод байна. МАХН-аас О.Баасанхүү гишүүн ганцаараа Эрдэнэтчүүдийн итгэлийг хүлээсэн бол бие даагч С.Жавхлан Баянзүрх дүүргийн 54 дүгээр тойрогт үнэмлэхүй ялалт байгууллаа.
Энэ удаагийн парламентад нийтдээ 39 шинэ гишүүн сонгогдсоны дотор АН-аас ердөө нэг л хүн сонгогдсон. Түүнчлэн нийтдээ 13 эмэгтэй нэр дэвшигч сонгогдсоноороо өмнөх удаагийн парламентын 11 эмэгтэйн рекордыг эвдээд байна.
Улсын хэмжээнд Булган аймагт МАН-аас нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнэ 16329 санал авснаараа хамгийн олон санал авч, УИХ-ын гишүүн боллоо. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү хамгийн цөөн саналаар буюу 4222 санал авснаар хоёр дахь удаагаа парламентад суухаар болж байна. Түүнчлэн нэр дэвшигчдээс улсын хэмжээнд хамгийн бага санал авсан хүнээр Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас 55 дугаар тойрогт нэр дэвшигч Н.Бадамханд тодорчээ. Түүнийг тойргоос нь ердөө 29 хүн дэмжиж, саналаа өгсөн байна.
Б.БАТ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Саймон Тротт: Монголын ард түмэнд маш их баярлала