Энэ удаагийн сонгуулын үр дүнгээс хамгийн сонирхолтой мэдээ бол эгч дүүс нэг танхимд суух боллоо. Тодруулбал УИХ-ын гишүүн Б.Наранхүү Дундговь аймгийн 16-р тойрогт Ардчилсан намаас, харин түүний эгч Б.Саранчимэг Монгол Ардын Намаас Баянзүрх дүүргийн 51-р хороонд нэр дэвшин ялалт байгуулсан байна.
Б.Наранхүүгийн хувьд тойрогтоо МАН-ын Б.Амарсанаа, МАХН-ын О.Ганбат зэрэг зургаан гишүүнтэй өрсөлдсөн бөгөөд 6559 хүний санал авснаар ялалт байгууллаа.
Харин түүний эгч Б.Саранчимэг Батлан хамгаалахын сайд асан Ц.Цолмон, АН-ын Р.Булгамаа, Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалайн нарын арван нэр дэвшигчтэй өрсөлдөв. Тэрээр тойргийн сонгогчдоосоо 8660 санал авч, УИХ-д сонгогдож байна.
Төрийн албыг төрлийн алба болгохгүй байх тал дээр хоёр гишүүн маань хамтарч ажилаасай хэмээн хүсч байна. Та хоёртоо амжилт хүсэе.
Б.БАТ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Саймон Тротт: Монголын ард түмэнд маш их баярлала