Дуучин К.Номинжин амьдралдаа архи амсаж үзээгүй сайн охин


Өөрийн гэсэн өвөрмөц төрхөөрөө олны анхаарлыг татаж, чамгүй мэдлэг боловсролтойгоос гадна цагаан хоолтон гэдгээ олонд харуулдаг дуучин К.Номинжин дуулахаас илүүтэйгээр хувийн амьдрал, бизнестээ анхаарал хандуулах болсон. Залууст зөв хооллох, эрүүл сайхан амьдрахын үлгэр дууриалал болдог эл бүсгүй Энэтхэг, АНУ-уудад амьдарч эх орондоо ховорхон үзэгддэг нэгэн. Өөрийгөө “бурхны охин” хэмээн тодорхойлж байсан бүсгүй саяхан “Би амьдралдаа архи амсан үзээгүй, тиймэрхүү юмнаас хол явдаг” хэмээсэн байна.