Таныг бүрэлдэн бий болсон цагаас эхлэн ээж тань танд анхаарал хандуулж, халамжилж эхэлдэг билээ. Бяцхан хүүхэд энэ хорвоо дээр мэндлэхэд хамгийн их жаргалыг эх хүн мэдэрдэг хэдий ч заримдаа сөрөг тал ч байдаг юм. Гэхдээ бид энэ талыг хэзээ ч бодож үзэж байгаагүй болов уу. Ингээд ээжийн тань танд хэзээ ч хэлэхгүй 8 үнэнийг хүргэе.
Тэр үнэхээр үүнийг хүсэж байсан. Гэхдээ тэр чамайг баярлуулахын тулд өөрийн хүслийг хорьж чамд өгсөн юм. Чамайг л аз жаргалтай байлгахын тулд шүү дээ.

Тэрээр жирэмсэн болсноо мэдээд уйлсан. Чамайг анх төрөхөд, чамайг анх тэврээд тэр бас л уйлсан. Тэрээр чамайг жаргалтай байх үед, чамайг гуниглах үед тэр чамтай хамт л энэ бүхнийг хуваалцаж, чамайг мэдэхгүй байхад уйлдаг л байсан юм.

Чамайг төрсөн цагаас л эхлэн тэрээр чиний төлөө санаа зовж, чамайг халамжилж ирсэн. Чамайг гэрээсээ гарах үед чинь ирэхийг чинь хүлээж, чамайг өвдөх үед үргэлж чиний хажууд байсан.

Зөвхөн төрөх үедээ ч биш жирэмсэн байх явцад нь ч чи түүнийг өвтгөж байсан. Түүний дотор эвгүй оргиж, чи түүнийг өшиглөж, хөхнөөс нь хазах гэх мэт өөрөө ч мэдэлгүй түүнд өвдөлтийг мэдрүүлдэг байжээ.

Ээж тань өөрийгөө маш ихээр шүүмжилдэг. Тэр өөрийн бүх алдаа дутагдлыг мэддэг бөгөөд үүнээсээ болоод өөрийгөө үзэн яддаг. Мэдээж тэр чиний хувьд төгс ээж байхыг хүсдэг. Гэхдээ л тэр чиний төлөө маш олон зүйлийг хийсэн гэдгийг мартаж болохгүй.

Чиний уйлах чимээ түүний хувьд хамгийн аймшигтай зүйл. Тэр чамайг тайвшруулахыг хүсэж, боломжтой гэсэн бүхий л зүйлийг хийж байсан бөгөөд хэрвээ энэ нь бүтэлгүйтвэл маш ихээр гуниглаж, шархлаж байдаг.

Хэцүүхэн өдрийн дараа чамайг унтахад тэрээр чамайг ажиглаж суудаг. Хэрвээ энэ үед чи сэрсэн бол түүний нүднээс маш их хайр, халамжийг олж харах байсан.

Хэдийгээр чи түүнд маш их шаналал, өвчнийг мэдрүүлсэн ч тэр хэзээ ч, ямар ч нөхцөлд чамаас татгалзахгүй. Хүүхэд гэдэг эмэгтэй хүний хувьд энэ амьдрал дээрх хамгийн үнэтэй, хамгийн нандин эрдэнэ байдаг юм.
Өсөж томрохын хэрээр бид ээжийгээ биднийг ойлгохгүй байна хэмээн боддог. Үнэн хэрэгтээ тэрээр бидэнд илүү сайн зүйл хийхийг л хүсэж байдаг. Энэ талаар бодож үзэхэд илүүдэхгүй л болов уу. Тиймээс ээждээ үргэлж баярласан, талархсанаа илэрхийлж, түүнд хайртай гэдгээ мэдрүүлж яагаад болохгүй гэж?...

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ