Мэдээ. Мн сайт дээр өнөөдөр 17.20 цагт "ЦЕГ: МАН-ын удирдлагуудын бичлэг эвлүүлэг гэдгийг шалгаж тогтоогоогүй" гэх гарчигтай мэдээлэл цацагдсан. Тэгвэл энэ мэдээлэлийг сонгуультай холбоотой илт худал гүтгэлэг гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харьцах төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүүгээс утсаар тодруулга авсан юм.
-Өнөөдөр ажил тарах үед зарим мэдээллийн сайтууд дээр таныг МАН-ын удирдлагуудтай холбоотой асуудлыг шалгаагүй, зарим нам, эвсэл, бие даагчдаас эцэслэн шийдвэрлэгдээгүй асуудлыг цагдаагийн байгууллагын нэрийг барьж мэдээлж байна гэх мэдээллийг өгсөн талаар нийтлэгдсэн байна. Та ийм мэдээлэл өгсөн үү, энэ нь нэг талаараа нийгэмд ихээхэн эргэлзээ төрүүлчихлээ шүү дээ?
Энэ бол ташаа мэдээлэл гарсан байна. Мэдээ.мн сайтаас манайхаас албан ёсоор ярилцлага, тодруулга аваагүй. Манай мэдээлэл хийсэн хэвлэлийн хуралд ч энэ сайтаас хүн ирээгүй. Тийм байж цагдаагийн байгууллагын нэрийг ашиглаж улс төрийн агуулгатай илт худал гүтгэлэг тарааж байгаад харамсаж байна. Өнөөдөр цагдаагийн байгууллагаас хийсэн мэдээлэл нь сонгууль болох гэж буйтай холбоотойгоор нэгдүгээр зэрэглэлийн онцгой байдалд шилжин ажиллаж байгаа талаар мэдээлсэн.
-Мөн Ө, Э гэх иргэдийг шалгахгүй байна гэсэн зүйлийг ярьсан байна?
-Ө, Э нарыг шалгаагүй гэсэн зүйлийг бичсэн байна. Энэ талаар сэтгүүлчдэд ямар нэгэн мэдээлэл өгөөгүй. Хоёр этгээдийг МАН-ын удирдлагуудын яриаг эвлүүлсэн асуудлаар шалгаж байгаа нь үнэн. Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтэнд тодорхой бичигдсэн байгаа. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
/ЦЕГ-ын дарга Б.Баатархүүгээс 19.00 цагийн үед авсан тодруулга/
/ЦЕГ-аас 16.30 цагт хийсэн мэдээлэл/
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа