УРЛАГ СОЁЛЫН АЛДАРТНУУД Н.МӨНХДАШИЙГ ДЭМЖИЖ БАЙНА


С.Эрхэмбаяр УГЗ, Улсын начин


Хуурай дүү маань хүчирхэг эрчүүдийн нэг


Хэдийгээр би Дархан хотын сонгогч биш ч Улаанбаатар хотоос ирж дүүгийнхээ сонгуулийн ажилд амжилт хүсэхээр ирлээ. Монголынхоо үндэсний уламжлалыг, спортыг их дэмждэг нутаг орныхоо хөгжил цэцэглэлт, ард түмнийхээ амьдралыг өөдрөг өнгөтэй байгаасай гэж чин сэтгэлээсээ бодож явдаг хүн. Эндээс эхэлсэн бизнес нь гал мэт дүрэлзсээр Монголын том бизнесмэний нэг болсон. Өсөж төрсөн нутагтаа их юм хийгээд эхэлчихсэн, энийгээ цааш үргэлжлүүлээд явах хүсэл дүүрэн байгаа юм байна. Үнэхээр төлөвшсөн бизнесмэн, хат сууж боловсорсон залуу. Ямар ч байсан Дарханчуудынхаа итгэлийг хүлээгээд УИХ-д бодлого гаргах хэмжээнд очвол ажлыг хийж чадна, өөрчилж чадна, хамгийн гол нь Мөнхдаш бол хүмүүсийг аялдан дагалдаад давхиад байх хүн биш. Өөрийн гэсэн үзэл бодолдоо үнэнч. Дарханчууд маш их дэмжиж буйг харлаа. Дэмжсэн хойноо алдахгүй, нутгийнхаа зон олны төлөө юм хийнэ. Хамгийн эцсийн зорилго бол Монголчууудын амьдралыг сайжруулах. Ядуу гэр бүл цөөхөн байх хэрэгтэй байна. Бид нар бүгдээрээ аятайхан сайхан амьдраад эхэлбэл наад зах нь бие биенээ муу хэлэхээ байна, ах дүү шиг болно, дахиад өөр юм бодно. Энэ хүүгээ олимпт явуулъя гэж бодно, энэ хүүгээ бөх болгоё, бүжигчин болгоё гэж явна. Үнэхээр өдрийнхөө хоолыг яая гэж байгаа, хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг ч авч чадахгүй байгаа хүмүүс чинь цаашаа яаж өөдрөг юм бодож чадах юм, хүүхдийнхээ ирээдүйг бодож чадахгүй. Тэгэхээр ард түмний амьдралыг өөрчилж чадах залуучуудын нэг гэж дэмжиж байгаа. Янз бүрийн хар яриа гарч байсан. Гэхдээ юм хийж яваа хүн л бусдад чичлүүлдэг. Ер нь хүчирхэг эрчүүд спортод ялалт гаргадаг, хүчирхэг эрчүүд хувьсгал хийдэг, хүчирхэг эрчүүд аль ч салбарт амжилт гаргадаг.


Ш.Алтанцэцэг МУГЖ

 

Бүтээлч, хөдөлмөрч, их ирээдүйтэй залуу шүү дээ

 

Би Ардчилсан намыг дэмжиж байгаа. Тэр дундаа Ардчилсан намын дарга Мөнхашийг дэмжиж Дархан-Уул аймагт хүрч  ирээд байна. Яагаад гэхээр Мөнхдаш маань бор зүрхээрээ хөдөлмөрлөж төдийгөөс өдий хүртэл тууштай явж энэ өндөрлөгт хүрсэн байгаа. Өөрийгөө байтугай өрөөл бусдыг аваад явах чадвартай хүн учраас төрд хэрэгтэй хүн гэж үзээд чөлөөт уран бүтээлчид бид дэмжихээр ирсэн байна. Чөлөөт уран бүтээлчид гэдэг маань бас л бор зүрхээрээ явж байгаа, амьдрахын төлөө тэмцэж байгаа, ард түмнээ гэрэл гэгээтэй баяр баясгалантай байлгахын төлөө хөдөлмөрлөж зүтгэж байгаа хүмүүс шүү дээ. Энэ утгаараа би Мөнхашийгаа дэмжиж байгаа.


 

Б.Содонбаяр СТА Монголын хүмүүнлэгийн элч дуучин

 

Ялалт чиний талд байгаа шүү

 

Миний хамгийн олзуурхсан юм бол балгас болоод хаягдчихсан Дарханы Хуримын ордоныг Христийн сүмийнхнээс өөрийн хөрөнгөөр худалдаж авч засаж тохижуулаад өмнөх төрхөнд нь төдийгүй үндэсний хэв маягийг хадгалсан гоё ордон босгоод Дарханчуудад буцааж өгөх гэж байгаад үнэхээр их талархаж байна. Мөнхдаш үндэсний баялаг бол уул уурхай алт мөнгө биш, гэр бүл юм гэж хэлж байсныг санаж байна. Тийм ч учраас гал голомт болсон Хуримын ордноо харсаар нурж байгаад эмзэглэсэн байх. Дарханы залуус хуримаа хийх ордонтойгоо байвал хичнээн сайхан. Энэ залуу олон жилийн өмнөөс Дарханчуудынхаа төлөө их юм хийсэн хүн. Ангийнхаа арваад найз нарыг хот руу аваачаад ажилд оруулсан гэдгээс нь үзэхэд дотроосоо гэрэлтсэн зөв бодолтой сайхан хүн гэдэг нь харагдана. Би өөрөө 4 хүүтэй. Хөвгүүд бага залуу байхад асуудал гаргана. Гэхдээ уг хүн нь зөв хүн бол бага зэргийн асуудлыг бол хүмүүс ойлгох хэрэгтэй. Эрч хүчтэй, амласан бол биелүүлдэг ийм сайхан хүүгээ дэмжихгүй бол хэнийгдэмжих вэ. Тиймээс маш их дэмжиж байна. Ямарч байсан Дарханаа хөгжүүлэх хүн бол яах аргагүй мөн.  Мөнхдашдаа амжилт хүсье.

 

 

Б.Сарантуяа Уртын дууч МУГЖ

 

Дархандаа их нэр хүндтэй юм байна


Би Мөнхдашийгаа маш их дэмжиж байна. Олон жилийн өмнөөс манай гэр бүлийнхэн энэ залуутай  танилцаж төрсөн ах дүү нараас дутуугүй сайхан харьцаатай явлаа. Хүнтэй нийцтэй, хэлсэндээ хүрдэг, хүнд тусархуу, нарийн мэдрэмжтэй, ер нь их зөв бодол эрмэлзэлтэй явдаг сүрхий залуу. Дархандаа их нэр хүндтэй юм байна. Аргагүй олон сайхан ажил хийж, хүмүүст ч их тусалжээ. Энэ бүхнийг хараад сонсоод дүүгээрээ их бахархлаа. Одоо бүр төр түшилцэх хэмжээнд хүч үзэх гэж байгаад хувьдаа их талархаж байна. Сонгуулийнх нь ажилд амжилт хүсч дэмжихээр Улаанбаатар хотоос ирлээ. Мөнхдаш бараг гарчих болов уу. Хүмүүсийн хандлага маш сайн байна. Их сайхан хүлээж авч байна. Унаган нутгийнхаа хүүд их итгэл хүлээлгэж байгаа юм байна. Яах аргагүй Дарханаас төрсөн Дархандаа хийж бүтээх том төлөвлөгөөтэй, алсын хараатай хүүгээ Дарханчууд дэмжих байх аа.


 

Н.Отгонтогос  МУСТА жүжигчин

 

Би бол бүрэн дүүрэн итгэл хүлээлгэж байгаа


Яагаад би Мөнхашийг дэмжиж байна гэхээр 1-рт Дарханы унаган хүүхэд. Би өөрөө ч Дарханы унаган охин. Энд төрж өсөөд 5-р анги төгсөөд Дарханаас жүжигчин болохоор явсан хүн л дээ. 2-рт хийсэн бүтээсэн юмтай. Дарханы маань хөгжилд энэ хүн маш их хувь нэмэр оруулах болов уу гэж бодож байгаа. Одоо  юм хийдэг бүтээдэг, хэлсэндээ хүрдэг ийм хүмүүс л их хуралд гараасай.  Дарханчуудын дуу хоолой болчихвол илүү их юм хийх юм болов уу гэж би бодож байгаа. Би бол бүрэн дүүрэн итгэл хүлээлгэж байгаа учраас дэмжихээр Булган аймгаас киноныхоо зурагнаас шууд хүрч ирсэн байгаа. Дарханчуудаа УИХ-ын 44-р тойрогт нэр дэвшиж байгаа Намсрайн Мөнхдашийн төлөө саналаа өгөхийг уриалж байна, гараасай гэж үнэхээр их хүсч байна.


М.Саранцэцэг МУСТА жүжигчин

 

Мөнхдашийг дэмжээрэй гэж Дарханчуудыг уриалмаар байна

 

Би УИХ-ын 44-р тойрогт нэр дэвшиж байгаа Намсрайн Мөнхашийг дэмжиж Дарханд ирээд байна. Яагаад энэ хүнийг дэмжих ёстой вэ гэхээр хийж бүтээсэн ажил ихтэй, хийх бүтээх зорилготой, дайчин, хөдөлмөрч хүн болохоор дэмжиж байна. Энэ хүн дарга болох гэж сонгогдож байгаа юм биш ээ, Дарханчуудын дуу хоолойг, хүсч байгаа зүйлүүдийг, үйл ажиллагааг, сэтгэлийг, үзэл бодлыг, хүсэл мөрөөдлийг тэр их хуралд хүргэх элч болж явах гэж байгаа юм. Энэ хүнд хийж бүтээх эрч хүч байна. Хийх эрх мэдлийг нь олгож өгөхийн тулд Дарханчууд дэмжиж өгөөсэй гэж хэлмээр байна. Энэ хүн өөрийнхөө бүх ажил амьдралыг сайхан болгочихсон. Одоо төрж өссөн нутаг усныхаа, иргэдийнхээ төлөө хийе бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлтэй байна. Энэ их хүсэл мөрөөдлийг, ажлыг нь дэмжээд сонгоод өгөөч ээ гэж Дарханчуудыг уриалмаар байна.

 

Ардчилсан намын төв штаб