Монгол Ардын нам нийгмийн бүхий л анги давхаргын асуудалд арга зам, гарц шийдлийг хайсан мөрийн хөтөлбөрийг боловсруулж иргэдэд танилцуулсан билээ. Үүнийг дэмжиж, “Монголын чинээлэг дундаж давхарга” ТББ, “Хилчий бахархал”ТББ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө ажилладаг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо”, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”, “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо” зэрэг 18 байгууллага хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ арга хэмжээнд МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Санамж бичигт гарын үсэг зурсан байгууллагууд МАН-ын мөрийн хөтөлбөрийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд нийгмийнхээ бүхий л анги давхаргад зохицсон зөв бодлогоор дэмжиж ажиллах улс төрийн хүчин гэж үзэж буйгаа хэллээ.
Эх Сурвалж: МАН-ын сонгуулийн штаб
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ