Монголын өгүүлэхүйн нэрт мастер, МУГЖ Г.Равдан ийн өгүүлэв. Тэрээр “хүмүүс надаас асууж байна. Энэ намыг сонгох уу, тэр намыг дэмжих үү гэж. Би бол Ардчилсан намыг сонгоно гэж байгаа. Энэ нам бол амжилт, бүтээл алдаа оноо бүр хэлцэл, талцал нь хүртэл хэн бүхний нүдэн дээр ил байдаг шилэн нам. Арай гэж олуулаа болоход нь алт, зэс нүүрсний үнэ уначихдаг азгүй нам. Сорилт шалгалт болгонд эрх барьж таардаг сонин нам. Гэхдээ ч энэ нам тараагаад найрлачихдаг биш, цуглуулаад бүтээдэг нам. Энэ бол Ардчилсан нам. Хүн бүхэнд таалагдахгүй, хүнд хэцүү юм барьж авдаг. Өнөөдөр биш маргааш үнэлэгдэх ажил хийдэг рекламгүй нам. Ардчилсан нам алддаг. Алдах болгонд нь бид айж ичилгүйгээр баалдаг, шүүмжилдэг хараадаг, бүр салаавч хүртэл тавьдаг. Энэ намаас айдаггүй. Энэ нам хүн айлгаад байдаг ч нам биш. Амараа, Анхаа ч гэх шиг аль дуртай болгон нь хэн ч байсан хамаагүй дайрч давшилж болдог Ардчилалтай нам. Яаж ч ноцуулсан тэвчээр заадаг. Юу ч болсон ажлаа хийдэг зүтгүүр мөртлөө буруутай нам. Гүргэр боловч зоримог гөжүүд нам. Ийм л хурц, тийм л тод учраас адлуулдаг ч ажил бүтээлийнхээ ард нь гарч чаддаг учраас сонгохоос аргагүй нам. Уул уурхайн түүхий эдийн үнэ 3-5 дахин үнэтэй байсан нөгөө намын үеэс өнгөрсөн дөрвөн жилд энэ намын тавьсан зам, барьсан сургууль гурав, дөрөв дахин олон байна. Ийм болохоор хийсэн бүтээснийх нь төлөө хэлүүлэлтгүй ахин сонгох нам. Ийм л нам, нэр нь Ардчилсан нам” гэжээ.
Эх Сурвалж: Ардчилсан намын сонгуулийн штаб
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа