НИТХ-ын сонгуулийн Сонгинохайрхан дүүргийн 20-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Батсүрэнгийн Бямбадоржийг дэмжиж МУИС-ийн багш, Дэлхийн банкны ОСТТТ-ийн зөвлөх Г.Түмэннаст сэтгэлийн үгээ илгээжээ. Түүнийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Оксфордын Бямбаа ах Миний бие Британи улсын Оксфордын их сургуулийн нийгмийн бодлогын тэнхимд зочин судлаачаар 5 сарын хугацаанд явахаар болж, гэр бүлийн хамтаар 2013 оны 2 сарын эхээр очсон юм. Хүний нутаг л болсон хойно яг яваад очихын цагт тас хүний нутаг шүү дээ. Очоод амьдрах орон байраа олох энэ тэр гээд ганц биеэрээ биш гэр бүлээрээ явж байгаа бидэнд асуудал их л байлаа. Тэнд байдаг Монголчуудтай холбоо тогтоох оролдлого тавиад хугацаа давчуу тул амжсангүй, Лондонд сурдаг дүүгээр Оксфорд хотод байр сав бас бус зүйлсээ урьдчилан бэлтгүүлээд очлоо. Сургууль соёлтой холбогдох, очиж ажиллах тэнхимтэйгээ танилцах, урьсан удирдагч багштайгаа уулзах энэ тэрээ амжуулж, юутай ч төвхнөөд авлаа.
Амьдарч байгаа газрынхаа тойргийн эрүүл мэнд нийгмийн үйлчилгээнд бүртгүүлэх энэ тэр асуудлаар зөвлөгөө авахаар тэнд амьдардаг Онолмаа эгчийн утсыг олж аваад залгалаа. Гэтэл тэр өдөр нь шинийн найман байсан бөгөөд Төвдийн Аржаа гэгээнтэн Оксфорд хотноо морилон ирж Монголчуудад маань буян хурж байгаа гэдэг юм байна. Хурал номын газар нь яваад очсоноор барахгүй сайхан ах эгч нартай ерөөлөөр танилын хэлхээ холбосон юм. Тэр өдрийн арга хэмжээг голлон удирдан зохион байгуулагч нь энд өгүүлэх Оксфордын Бямбаа ах маань байсан юм. Юм үзэж нүд тайлсан, зангарагтай эр хүн бол хүний нутагт ч гэсэн зангарагтай л байдгийг харуулсан. Хүний нутагт дэм тус хэрэгтэй байхад наана цаана орж аргалаад өнгөрөөх биш, хандаад очсон нутаг нэгтэндээ ёстой сэтгэл гаргана даа харин ч.
Сүүлд мэдэхнээ Бямбаа ах маань аль 2000-аад оны дундаас хүний нутагт эх орон нэгт Монголчууддаа түшиг тулгуур болж ирсэн юм билээ. Харин гэр бүлийн хамт Монголд буцсанаас хойш хэдэн жилийн дараа хувийн бизнесийн ажлаар судалгаа хийх, холбоо харилцаагаа хөгжүүлэхээр 2013 онд ганцаараа буцаж очоод байсан нь тэр байв. Бямбаа ахынхаар орж гарч сайхан нөхөрлөв. Хагас жилийн хугацаанд би олон сайхан чанаруудыг олж харснаа элдэв хачиргүйгээр шулуухан хэлэхийг хүсч байна. Бямбаа ах ясны ажил хэрэгч нөхөр бөгөөд зүгээр суудаггүйг нь анзаарсан. Ямар ч үед юм бодсон, судалсан, эргэцүүлсэн маягтай л байна. Британи улсын энэ тэр компани бизнес үйл ажиллагааг байнга хайгууль хийж судална. Манай гэр хүртэлх замд түүнийх байдаг учраас хааяа дайраад хоёр үг солиод гарна. Нэг удаа “ахын чинь компани топ 150-д багтаж гэр бүлийн хүн маань батламжийг гардан авсан байна үгүй яахав төр засаг бас юм хийж, хүмүүсийг ажил орлогтой байлгаж байгааг маань урамшуулж л байна” гэж хэлж байсан нь одоо ч санагдаж байна. Бизнес сэтгэлгээтэй түүнийгээ хэрэгжүүлж чадсан хүний зан чанар зүгээр сууж байж чадахгүйд байдаг болов уу.
Бямбаа ах компани хөл дээр нь босгож, баялаг бүтээж, хүмүүсийг ажилтай байлгаж чадсан хүн юм билээ. Бямбаа ах төрийн албанд хүчин зүтгэж үзсэн бас гэзэгтэй хар хүн байж таарав. Мань эр хотын нийтийн үйлчилгээнд удирдах алба хашиж байхдаа ийм ч тийм ч зүйл шинээр нэвтрүүлж тэр байгууллагыг эрэмбэ ахиулах гэж багагүй зүтгэж байснаа хуучлах дундуураа байнга дурсан ярих. Миний олж харсан нэг чухал чанар бол нийтийн төлөө гүйвэл ёстой хоёргүй сэтгэлээр гүйх хүн шиг санагдсан. Хүний нутагт албатай биш дээ Монголоос очсон хүмүүст туслаад гүйж байхыг нь мэдэх тул би ингэж дотроо дүгнэсэн хэрэг. Бямбаа ах тусламхай, хүмүүст их бага дэмжлэг үзүүлчих юм сан гэсэн сэтгэл сайтай эр хүн.
Энэ чинь нийтийн төлөө төрийн үйл хэрэгт зүтгэж чадна гэдгийг нь харуулах том нотолгоо мөн юм шүү. Бас дайламтгай, хэдийгээр эхнэр хүүхдээсээ хол ганцаар алс хол амьдарч байгаа ч хоол ундаа сайхан хийнэ, гэр орноо цэвэр цэмцгэр байлгана, зочилж буй хүмүүст хүндэтгэлтэй хандана. Үүнийгээ гэр бүлийн хүмүүжил, хуучны хүмүүсийн яс чанар, бас цэргийн алба хаасан эрчүүдийн төлөвшил гэж тайлбарлана. Манийгаа цэргийн алба хаагаагүй гэдгээр нь гоочлоод авна. Үнэндээ тийм ч байх. Сайхан ах хүүтэй эрчүүд шиг нөхөрлөж, ярьж хөөрч, санал солилцож явсан туршлага маань надад одоо ч үнэ цэнэтэй зүйл бөгөөд хүн зорилготой, тэрнийхээ төлөө зүтгэлтэй, бас бусад хүмүүст дэм тустай явахын үлгэрийг үргэлж бодогдуулдаг. Өчигдөрхөн фэйсбүүкээс ах хүүг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшсэнийг олж мэдэв. Өө ёстой чадах юм байвал туслах юмсан гэж өөрийн эрхгүй бодсон ч, одоо хэдхэн хоногийн дараа сонгууль болох гэж байхад удаан уулзаагүй байж юу ч билээ. Гэхдээ л амьдралыг босгосон амьдралд хайртай жинхэнэ эрчүүд төрийн албанд нийтийн төлөө зүтгэхэд юутай сайн хэрэг билээ.
МУИС-ийн багш, Дэлхийн банкны ОСТТТ-ийн зөвлөх Г.Түмэннаст
Эх сурвалж: НИТХ-ын сонгуулийн Сонгинохайрхан дүүргийн 20-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Батсүрэнгийн Бямбадоржийн сонгуулийн штаб
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа