Монголд эмчлэх боломжгүй өвчнийг гадаадад өндөр өртгөөр эмчлүүлсээр олон жилийг ардаа үдлээ. Гэхдээ мөнгөтэй иргэд л зорино уу гэхээс мөнгө муутай иргэд тэр бүр гадаад улс руу явж чаддаггүй. Энэ нь Эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа юм. Тодруулбал, өндөр өртгөөр БНСУ, Япон, Тайланд, Сингапур, Тайван, Герман зэрэг гадаад улсыг зорин зардал чирэгдэл болж байгаа иргэдийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх, жил бүр гадагш урсаж байгаа 400-500 сая долларын тодорхой хэсгийг улсдаа үлдээх ёстой хэмээн үзэж байгаа юм.
Хэцүү төвөгтэй мэс засал, эмчилгээг хийх нь мэдлэг, чадвар, цаг хугацаа, зардал, өндөр зохион байгуулалттай багийн хамтын ажиллагаа шаарддаг амаргүй ажил байдаг. Тиймээс АН-ынхан “Их бүтээн байгуулалт-2020 Ардчилсан нам” мөрийн хөтөлбөртөө үүнийг хэрэгжүүлэх ажлыг тухайн багт хариуцуулан амжилттай болсон эмчилгээний төлбөрийн 40 хүртэл хувийг эмч, сувилагчдын багт олгодог эрх зүй, даатгалын санхүүжилтийн боломжийг бүрдүүлсэнээр нэг талаар эмч нар маш хурдан чадваржих, нөгөө талаар иргэд гадагшаа явж чирэгдэлд учрахгүй болно гэж тусгажээ.
Иймд гадаадад биш Монголдоо эмчлэгддэг болсон өндөр өртөгтэй, оношилгоо, эмчилгээний төлбөрийн 40 хүртэл хувийг эмч, сувилагчдын багт олгох зохицуулалтыг хийхээр болжээ. Монгол хүнд асар их боломж байдгийг спортын салбарт өндөр урамшуулал төрөөс олгодог болсноор олимп, дэлхий, тивийн аваргууд олноороо төрж байгаатай адилтган ойлгож болно.
Б.Зул
Эх Сурвалж: Ардчилсан намын сонгуулийн штаб
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа