Монгол Улсын эдийн засгийн өсөлт 3.1 хувь хүртэл агшиж, түүнийг дагаад хөдөлмөрийн зах зээл хүндхэн байдалтай байна. Энэ зах зээлийн төлөв ойрын хугацаанд ч таатай байхгүй нь бололтой. Учир нь энэ оны эхний улиралд ажилгүйдлийн түвшин 11.6 хувьд хүрснийг өнгөрсөн сард Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас мэдээлэв. Ингэснээр ажилгүйдэл туйлдаа хүрч, түүхэн дээд хязгаарыг давж байна.
Хэдийгээр Монгол Улсын эдийн засаг өсөж, уруудаж байсан ч ажилгүйдлийн түвшин ийнхүү түүхэн дээд хязгаарыг давж байсан түүх байхгүй. Тухайлбал, 2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед ажилгүйдлийн түвшин 10 хувьд хүрсэн байдаг. Мөн Монгол Улс 1990 онд ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн ч ажилгүйдлийн түвшин хос оронтой тоонд хүрч байв. Тэгвэл эдийн засгийн шилжилт, эх дэлхийн хямралын үеийнхээс илүү ажилгүйдэлтэй бид өнөөдөр нүүр тулаад байна. Угтаа бол ажилгүйдлийн түвшинг таван хувь байвал хэвийн буюу ердийн түвшин гэж үздэг. Тэгвэл ажилгүйдлийн түвшин 2008-2011 онуудад дунджаар 9.5 хувь байсан бол 2012 оноос тасралтгүй буурч 2012 онд 7.9 хувьд хүрсэн юм. Харин энэ удаад сүүлийн таван жилийн хамгийн өндөр тооцогдож 11.6 хувьд хүрээд байгааг онцлох хэрэгтэй байх. Тухайлбал, Монголын эдийн засгийн чуулганы үеэр “Монгол Улсад гурван хүн тутмын нэг нь ажил эрхэлж байна. Харин 700 орчим мянган хүн юу хийж байгаа нь мэдэгдэхгүй байна” хэмээн “Монгол Айдия” компанийн захирал М.Халиунбат илтгэлдээ дурдсан юм. Дээрх тоо баримт "сайн" саарыг өгүүлээд байна. Ажилгүйдлийн түвшин нэмэгдэх болсон шалтгаан нь эрх баригчдын "сайн бодлого"-ын ачаар дампуурсан аж ахуйн нэгж юм.
Эх Сурвалж: МАН-ын сонгуулийн штаб
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа