УИХ-ын 56-р тойрогт бие даан нэр дэвшиж буй Б.Одсүрэнд түмэн олон итгэл үзүүлэхээ илэрхийлээд буй. Тэгвэл чухам үнэнийг цөөн үгээр илэрхийлнэ гэдэг шиг түүнийг сонгож болох таван шалтгааныг хураангуйлан хүргэж байна.
1. Чөлөөт зах зээл,ардчилал гээд бужигнаж ирсэн 25 жилийн учраа олохгүй үймээн дундаас улс үндэсний хөгжлийн шинэ гарцыг нээх чадварыг бие,сэтгэл,ухаан бодол,итгэл үнэмшилдээ гүн суулгасан залуу үеийн шилдэг төлөөлөл.
2. Сахилга бат, ес зүй, хариуцлага зэргийг тэрээр зарчмаа болгон УИХ-д өрсөлдөж буй. Түүнээс өөр хэн ч энэ асуудлыг гаргаж тавиагүй. Төрийн сахилга бат, түмний азжаргал... Монголын төрд сахилга бат хэрэгтэйг гаргаж тавьсан түүчээ.
3. Хүртээмжтэй санхүүгийн зөв тогтолцоог бүрдүүлэх талаар мэдлэггүй, мэдээлэлгүй төр. 3хан сая хүнтэй байгалийн баялагтай улсыг өндийлгөх боломж их байгааг л олж харах, чин сэтгэлээрээ хандах нь л чухалыг бодож яваа эрхэм.
4. Аавтайгаа жилдээ нэг л уулзах юм даа. Хүү нь 40 насны босго давсан ч эцгийн үг үнэтэй хэвээр. Аав ЮНЕСКОД чухал алба хашиж буй бөгөөд Хадны сүг зураг судлаач дэлхийн эрдэмтдийн том чуулганыг удирдахаар иржээ. Ажлынх нь дундуур аавыгаа хэд хоног сайхан амраах гэж хичээнэ. Сайхан аавын сайн хүү.
5.Тэр төр улсаа гадаадынханд худалдаж, авилгалын сүлжээнд орооцолдож, оффшор данс нээлгэх хүн биш. Үр минь үлдэх хорвоод үнэн бас зөв амьдрахыг хичээж яваа эцэг.
Э.Нашка
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа