Ардчилсан нам “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөртөө “Чацаргана” хөтөлбөрийг эрчимжүүлж, кластераар хөгжүүлэн чацарганы нийт тариалалтыг 10 мянган га-д хүргэхээр тусгажээ. Засгийн газар 2010 оны 50 дугаар тогтоолоор “Чацаргана” хөтөлбөрийг батлан хоёр үе шаттайгаар хэрэгжүүлсний үр дүнд чацарганыг тариалах, иргэд аж ахуйн нэгжийн идэвхи санаачлага нэмэгдэж байна. 2014 оны байдлаар жимст цэцэрлэгийн талбай улсын хэмжээгээр 5,64 мянган га талбайд хүрч, 1,734 тн жимс хураан авчээ.
Мөн жилд 2,7 сая ширхэг жимсний суулгац үржүүлэх боломжийг бүрдүүлсэн нь цаашид чацарганы тариаланг нэмэгдүүлэх урьдчилсан нөхцлийг хангаж байна. Чацаргана хөтөлбөр 2016 онд хэрэгжиж дуусах бөгөөд цаашид чацарганы үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх, тариаалалт хурааалт хадгалалт, боловсруулалтын өртгийн нэгдсэн сүлжээг байгуулах, орчин үеийн дэвшилтэт, техник, технологи бүхий боловсруулах үйлдвэрүүд байгуулах бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах шаардлага тулгарч байгаа юм. Олон Улсын Чацарганы холбооны 8 дугаар их хурлыг 2017 онд Монгол Улс зохион байгуулахаар болжээ.
Эх Сурвалж: Ардчилсан намын сонгуулийн штаб
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ