Их, дээд сургуулиудад элсэн суралцах 2015-2016 оны Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 19-ний ням гаригт албан ёсоор дууссан. Таван өдөр үргэлжилсэн уг шалгалтын үеэр математик, англи хэл, нийгмийн тухай мэдлэг, биологи, хими зэрэг хичээлүүдийн шалгалтын сэдэв болон даалгавар задарч, зарим нэр бүхий сургуулийн төгсөгчид уг материалыг худалдаж авсан гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан сурагчид хийгээд эцэг эхчүүд үүнд маш их харамсаж буйгаа илэрхийлж хэвлэлийн хурал хүртэл зарласан билээ. Улмаар элсэлтийн ерөнхий шалгалтыг дахин явуулахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн.
Харин энэ асуудлаар Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнээс тодруулахад
"ЭЕШ-тай холбоотой буруу ташаа мэдээлэл цацаж байна. Бид шалгалтын хариу задарсан худалдаж авсан гэх мэдээлэл гарсны дагуу холбогдох цагдаагийн байгууллагатай хамтарч хяналт шалгалт хийхийг хүссэн. Зарим нэг ашиг хонжоо хайгч этгээдүүд хүүхдийн сэтгэл зүйг ашиглаж амар хялбар аргаар мөнгө олох зорилготой төөрөгдүүлж байж болзошгүй. ЭЕШ-ын сэдэв, даалгавар нь задрах, нууцлал алдагдах боломжгүй бөгөөд тус ажлыг ЦЕГ, ТЕГ-тай хамтарч тэдний хяналт, хамгаалалт дор зохион байгуулдаг" хэмээсэн юм.

-ТЕСТИЙН ХАРИУГ НЭГЭН ХУВИЙН СУРГУУЛИЙН 52 НАСТАЙ Д ГЭХ БАГШ БОЛОВСРУУЛЖЭЭ-
Үүний гомдол мэдээлэл хүлээж аваад цагдаагийн байгууллагаас тухайн үед нь шалгалтын ажиллагаа эхлүүлсэн байна. Улмаар Ерөнхий боловсролын сургуулийн 12-р анги төгссөн хүүхдүүд нийгмийн болон матетатикийн шалгалтын бар код бүхий хариуг тус бүр нь 200 мянган төгрөгөөр авсан болох нь тогтоогджээ. Ингээд энэ хариуг хэнээс авсаныг цааш нь лавшруулан шалгахад тухайн хүүхдүүд ерөнхий боловсролын сургуулиа төгссөн З гэх хүүхдээс авсан болох нь мөн л тогтоогдсон байна.
Харин З-г шалгаж үзэхэд уг шалгалтын дүнг нэгэн хувийн их сургуульд багшилдаг Д гэгч 52 настай эрэгтэй хүнээс авсан гэдгээ мэдүүлсэн байна. Д гэгч бол эдийн засгийн онолын багш ажилтай хүн бөгөөд математик болон нийгмийн хичээлээр сурагчдад давтлага өгдөг байсан аж. Улмаар элсэлтийн ерөнхий шалгалтад ирэх магадлал бүхий тест гэж боловсруулж өгсөнийг нь З гэх хүүхэд авч нэг хүүхдэд зарсан нь цааш даамжирч, нөгөөх нь ашиг хонжоо олох зорилгоор “элсэлтийн ерөнхий шалгалтын тестийн хариу задарсан” гэж хэлээд хүүхдүүдэд зарсан болох нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тодорхой болжээ.
Тиймээс элсэлтийн ерөнхий шалгалтын материалын тест задраагүй, магадлал өндөртэй гэж боловсруулсан тестийн хариуг ашиг хонжоо олох зорилгоор зарсан байсан гэдгийг албаны эх сурвалж мэдээллэж байна. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Харин Д гэгч дээрх багшийн боловсруулсан тестний хариуны бар кодтой хариулт элсэлтийн ерөнхий шалгалтын хариутай таарч байсан гэх асуудлыг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.
ЭХ СУРВАЛЖ:MEDEE.MN
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа