Сургуулиа төгсөөд чөлөөт уран бүтээлч болох үедээ охиныхоо аав Б.Тамираас салсан жүжигчин Э.Золзаяа одоо “Маск” продакшинд харьяалагддаг билээ. Хоёр жилийн өмнөөс эхлэн Америкт өсвөр насаа өнгөрөөсөн, боловсрол хүмүүжил сайтай Б.Учрал гэх залуутай хамт амьдрах болсон тэрбээр хайрттайгаа цуг хэвлэлийн хуудсыг чимж явсан цаг саяхан. Анхны нөхрөөсөө салаад шоудах нь хэрээс хэтэрч, улмаар өөртэйгээ адил бүсгүй хүнийг зодсон гэгдэн эрүүгийн хэрэгт холбогдож явсан дэггүй Золоо шинэ хайр дурлалтай учирснаар нэлээд томоожсон гэдэг.
“Zolo’s” нэртэй гоо сайхан, үсчний салон байгуулж өгсөн найз залуугийнх нь хамаатнууд Америкаас үнэтэй бүтээгдэхүүн илгээж, ажил үйлс нь тун дажгүй эхэлсэн жүжигчин Золоо харамсалтай нь дахиад л ганц бие хоцорсон сурагтай. Чухам юуны учир ийнхүү салж сарних дээрээ тулсан нь тодорхойгүй ч, тэд хэдийнэ тус тусынхаа зам мөрийг хөөх болсон гэнэ шүү.
В.Баяраа
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана