Майкл Тедфорд хэмээх 33 настай, дээд сургуулийн багш залууг зургаахан сартай нярай охиноо халуун өдөр машиндаа орхиж, улмаар амь насанд нь хүрсэн хэргээр өнгөрсөн мягмар гаригт АНУ-ын Даллас хотын Коллин Каунтигийн цагдаагийн газраас баривчилсан талаар “Reuters” мэдээллэжээ.
Тэрээр өглөөний есөн цагт гурав болон таван настай хоёр хүүхдээ өдөр өнжүүлэхэд хүргэн өгч, машиныхаа ард сууж байсан нярай хүүхдээ мартан, гэртээ орж унтаад, дөрвөн цагийн дараа сэрсэн байна. Тухайн үед эхнэр нь ажил дээрээ байсан аж. Гадаа агаарын температур цельсийн 32 градус байсан талаар орон нутгийн цаг уурын албанаас мэдээллэжээ.
Хэт халууцаж, бие нь муудсан хүүхдээ хараад сандарсан эцэг “хөргөх” гэж хөргөгчид хийсэн байна. Нярай хөргөгчид хэр удаан байсан нь тодорхойгүй байгаа бөгөөд цагдаа нарыг очиход амьсгал хураасан байжээ. Майкл Тедфордод хүний амь бүрэлгэсэн гэх үндэслэлээр ял тулгаж, батлан даалтад гаргаад байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ: Medee.mn
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана