Дотоодын үйлдвэрүүд нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэгцээ өсч байгаа. Тиймээс өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах эрчим хүчний эх үүсвэрүүдийг “Чингис” бондоос санхүүжүүлж, цахилгаан дулааны хангамжийг 30 хувиар нэмэгдүүлсэн билээ. Ирэх дөрвөн жилд ч нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжиж, эрчим хүчний хэрэгцээг хангах эх үүсвэрийг бий болгож, хэрэгцээнийхээ 85 хувийг дотоодоосоо хангах юм. Мөн говийн бүсэд нар, салхины том чадлын сэргээгдэх эрчим хүчний цогцолбор барьж, Зүүн хойд Азийн орнуудад цахилгаан экспортлох төслийн суурь судалгааг олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ. Түүнчлэн аймаг бүр цахилгаан, дулааны нэгдсэн сүлжээтэй болно. Улсын хэмжээнд 1200 гаруй км цахилгаан дамжуулах шугам шинээр барьж уул уурхайн бүс нутгууд болон өсөн нэмэгдэж буй хэрэглээтэй 105 сумын эрчим хүчний хэрэглээг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд шийдвэрлэсэн. Цаашид Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Төв аймгуудын дулаан хангамжийг сайжруулах хүрээнд дулааны станц, дулааны нэгдсэн шугам сүлжээ байгуулан, дулааны станцын нүүрсний хангамжийг шийдвэрлэх юм байна.
Б.Саран
Эх Сурвалж: Ардчилсан намын сонгуулийн штаб
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ