О.Цэнгэл: Үсэрхэг, бор арьстай хөөрхөн хүүхэдтэй болно


“Universe best songs” наадмын шилдэг оролцогч, “Монгол дуу дэлхийд” наадмын тэргүүн байрын шагналт дуучин Э.Мишээл, жүжигчин О.Цэнгэл нар албан ёсоор үерхээд 9 сар болж байгаа гэнэ. Өдгөө тэд  хамт амьдарч байгаа ч "туршилтын хугацаа"-ны дараа гэр бүл болохоор төлөвлөснөө найзууддаа хуваалцжээ. Цааш нь хэзээ нэгэнтээ "үсэрхэг, бор арьстай хөөрхөн хүүхэдтэй" болно  гэж мөрөөддөг ч  уран бүтээл, бизнесийн карьераа хөөж байгаа учраас ойрын нэг хоёр жилдээ төлөвлөөгүй байна гэнэ. 


Дуучин залуу нэгэн ярилцлагандаа найз бүсгүйгээ сайн жүжигчин хэмээн бахархаж явдгаа нуусангүй. Тэрбээр “О.Цэнгэлтэйгээ танилцахаас өмнө тоглосон кинонуудыг нь үздэг байсан. Ер нь бол жүжигчний мэргэжлээр сураагүй хүн шүү дээ. Тэгсэн мөртлөө л их сайн жүжигчин гэж бахархаж явдаг. Миний хувьд мэргэжлийн жүжигчид болох Б.Ганчимэг, О.Дөлгөөн нараас ч дутахгүй чадварлаг санагдаж, бахархдаг” хэмээн ярьсан юм.


Харин жүжигчин О.Цэнгэл найз залуугаа “хөдөлмөрч, бүх хүмүүстэй өв тэгш харьцдаг, зөөлхөн, маш их халамжтай, хүнийг жинхэнэ утгаар нь хайрладаг, аливааг зөв өнцгөөс харж чаддаг нь маш их таалагддаг. Энэ бол зарим эрчүүдэд тэр бүр байдаггүй эрхэм чанар” хэмээн үнэлэгддэг гэнэ.


Нэмж сонирхуулахад Э.Мишээл, С.Хишигжаргал нарын хамтарсан бүтээл” Гэрлийн жил” шинэ уран бүтээл гарчээ.  Хамтарсан хайрын дуу хийхээр төлөвлөж байсан өнөө “хувьсгалын тохироо” нь таараагүйгээс өнөөдрийг хүрсэн тухай Э.Мишээл ярьжээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ:PHOTONEWS.MN